Криштиану Роналду замналынхаа 700 дахь гоолоо орууллаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Хөлбөмбөгийн спортын энэ цагийн домог болсон тоглогчдын нэг Португалийн шигшээ болон Ювентус клубийн тоглогч Криштиану Роналду өнгөрсөн шөнө замналынхаа 700 дахь гоолоо орууллаа. Тэрээр шигшээ багийнхаа хамтаар Люксембургийн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод нэг гоол оруулснаар 700 дахь гоолоо оруулсан юм.

Өнгөрсөн шөнө Португалийн нийслэл Лисабон хотын цэнгэлдэхэд болсон тоглолтод Португалийн шигшээ өрсөлдөгчөө 3-0 онооны харьцаагаар буулган авсан юм. Тоглолтын эхний гоолыг Бернарду Сильва оруулсан бол хоёр дахь гоолыг Криштиану Роналду 65 дахь минутад, гурав дахь гоолыг Гонсалу Куедэс 89 дэх минутад оруулсан байна. Ийнхүү Португалийн шигшээ баг сүүлийн таван тоглолт дараалан ялалт байгуулсан юм.

Тэрээр 2003 онд анх Португалийн шигшээ багт дуудагдаж, 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан билээ. Шигшээ багийнхаа төлөө 94 гоол оруулсан тэрээр дахин зургаан гоол оруулахад л шигшээ багийнхаа түүхэнд анх удаагаа 100 гоолын босго давах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top