Мастерууд эхний өдөр дөрвөн хүрэл медаль хүртэв

2019 оны 10 сарын 12

Сонгомол, чөлөөт бөхийн 2019 оны Мастеруудын ДАШТ лхагва гаригт Гүржийн нийслэл Тбилисийн “Tbilisi Sports Palace”-д эхэлсэн билээ. Чөлөөт бөхийн эхний өдөр /2019.10.11/ “В” (41-45 нас), “Е” (56-60 нас) ангиллын жингүүдийн барилдаан болж, манай улсаас зургаан бөх зодоглосноос дөрвөн хүрэл медаль хүртэв.

“Е” ангиллын 88 кг-ын жинд ОУХМ Буяндэлгэрийн Бат, “В” ангиллын 62 кг-д спортын мастер Жанчивын Хурц, 78 кг-д спортын мастер Байлдагчийн Баянсан, 88 кг-д ОУХМ Доржготовын Ганбат нар хүрэл медаль хүртлээ. Эднээс “Тулгат” клубийн тамирчин ОУХМ Д.Ганбат мастеруудын ДАШТ-ээс дөрөв (“Белград-2014”, “Валбжих-2016”, “Скопье-2018”-д хүрэл медаль хүртсэн) дэх хүрэл медалиа хүртсэн бол ОУХМ Б.Бат өнгөрсөн жил Македонд хүртсэн хүрэл медалиа Тбилисид ихэрлүүлэв. Маргааш “С”, “D” ангиллын жингүүдийн урьдчилсан болон шигшээ барилдаан болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
elbegee(93.24.29.144) 2019 оны 10 сарын 13

jooxonii jool xureel xurel -mungu-alt geed baidag yum shuu nusnuud 2020on xog

0  |  0
Top