СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг айлын зургаан хүн угаартжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад угаарын хийнд хордсон гэх 26 дуудлага мэдээлэл ирсэн байна. Түүний дотор нэг айлын зургаан хүн угаартсан дуудлага байжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороонд нэг айлын зургаан хүн угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний гурав нь хүүхдүүд ажээ.

Хүүхдүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэсэн байна. Харин утаанд хордсон гурван том хүний нэгнийх нь биеийн байдал муу байгаа аж. Биеийн байдал нь тааруу байгаа иргэн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд эмчлүүлж байна. Тухайн айл төслийн зуух хэрэглэдэг бөгөөд сайжруулсан түлш түлсэн байна. Хордсон иргэдийн зүгээс сайжруулсан түлшийг зааврын дагуу хэрэглэсэн гэсэн тайлбар өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top