Эрүүгийн хуулийн шинэ заалтаар биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоомыг ГЭМТ ХЭРЭГТ тооцно

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Манай улсын хүн амын 0.6 хувь буюу 18 000 нь биеэ үнэлэгчид байна гэх судалгааг одоогоос найман жилийн өмнө НҮБ-аас гаргаж байжээ. Энэ тоо өдөр өдрөөр нэмэгдэж, биеэ үнэлэгчдийн эгнээ өсвөр насныхнаар өргөжиж буй нь өнөөдөр нийгмийн эмзэг сэдэв болоод байна. Монгол Улс биеэ үнэлж, явалдах, зохион байгуулахыг хуулиараа хориглодог. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлд “Биеэ  үнэлж явалдах, биеэ үнэлэхийг зохион байгуулахыг хориглох, Биеэ үнэлж, явалдахыг хориглоно, Биеэ үнэлж явалдах нөхцөлөөр хангаж, зочид буудлын өрөө, гэр, орон сууц, тусгай байр, тээврийн хэрэгслээр зориуд үйлчлэх, зуучлахыг хориглоно” гэж заажээ.

Мөн Зөрчлийн тухай хуулиар Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг. Тэгвэл дээрх үйлдлүүдийг зөрчил бус эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хорих ял оноохоор хуульчлаад байгаа юм.

Тодруулбал, өнгөрөгч баасан гараг буюу аравдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн билээ. Улмаар зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн шинэ заалтаар гэмт хэрэгт тооцож, хорих ял оноохоор заасан байна.

Х.НЯМЖАРГАЛ: ЭМЭГТЭЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД ЭРҮҮЛ БАЙЖ, НИЙТ ХҮН АМЫН ДУНДАХ БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧЛӨЛ БУУРНА

Биеэ үнэлэгч нарыг эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнд хамруулах, зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх зэрэг ажлыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгэл амар” төв болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор явуулдаг бөгөөд өнөөдөр манай нийгэмд биеэ үнэлэлт ямар хэмжээнд байгаа талаар “Төгс бүсгүйчүүд” төрийн бус байгууллагын  гүйцэтгэх захирал Х.Нямжаргалтай ярилцлаа.

-Юуны түрүүнд “Төгс бүсгүйчүүд” төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Эмэгтэй биеэ үнэлэгчдэд чиглэсэн ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэднийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо эмчилгээнд хамруулах, зан үйлийн сургалт хийх, мэргэжил эзэмшүүлэх зэрэг ажлуудыг орон нутаг болон Улаанбаатар хотын салбарууд, зургаан дүүргийн “Сэтгэл амар” төвүүдээр дамжуулан хийж хэрэгжүүлж байна.

-Биеэ үнэлэгчид сайн дураараа ирж тусламж үйлчилгээ авдаг уу? Эсвэл биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийг та бүхэн илрүүлдэг юм уу? Хэрхэн харилцаа тогтоодог юм бэ?

-Биеэ үнэлэлт бол бидний нүднээс далд явагддаг. Тэр бүр энэ биеэ үнэлэгч байна гэж мэдэх боломжгүй. Тэгэхээр бид хүрч очих үйл ажиллагаа явуулдаг. Тандалтын аргаар биеэ үнэлэлт явагдаж байгаа газруудыг судалж, илрүүлж мэдээлэл сурталчилгаагаа хүргэдэг. Манай байгууллага одоогоор долоон хүрч очих ажилтан, кейс менежертэй ажиллаж байна. Эдгээр ажилчид маань гадуур баар, саун, зочид буудал зэрэг олон нийт /биеэ үнэлэгч нарыг олон нийт гэх үгээр илэрхийлж байна.сурв/ цугларах боломжтой газруудад очиж мэдээллээ хүргэж явдаг. Энэ үйл ажиллагаагаар олон нийтийг илрүүлснээр харилцаа тогтоодог.

-Хэн ч өөрийгөө биеэ үнэлэгч гэдгийг нийгэмд зар­лах сонирхолгүй байдаг байх. Тэгэхээр өөрийгөө биеэ үнэлэгч хэмээн зөвшөөрөөд ирэх хүмүүс хэр байдаг юм бол?

-Ер нь үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг хэцүү. Гэхдээ бидний зүгээс олон жил энэ чиглэлд үйл ажиллагаа явуулсан туршлага аргазүйг үндэслээд олон нийтийг илрүүлдэг. Олон нийт хаана байрладаг, хаана олноороо байгааг мэддэг учраас олон нийтийнхээ дунд ажилтнуудаа оруулж мэдээллийг баталгаажуулж авдаг. Ингээд ирэхээр тэд хийж буй үйлдлээ хүлээн зөвшөөрч, тусламж үйлчилгээ авч эхэлдэг.

-Орон нутагт нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Орон нутагт 2011 оноос хойш “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар судалгааны үндсэн дээр Орхон, Дархан-Уул, Өмнөговь, зэрэг есөн аймагт салбар ажиллаж байгаа. Салбарууд ажиллаж байна гэдэг нь тухайн орон нутагт олон нийт тодорхой хэмжээгээр байдаг гэсэн үг юм.

Аймаг бүрд олон нийтийн нөхцөл байдал өөр өөр байна. Нэг хэсэг нь өөрсдийгөө хүлээн зөвшөөрсөн яг л тодорхой нэг саун, буудалдаа биеэ үнэлээд явж байдаг бол өөр аймагт хар зах дээр арилжааны чанартай эд зүйл, мах, гурил гэх мэтээр биеэ үнэлж байх жишээний.

-Сүүлийн жилүүдэд монгол охид бүсгүйчүүд хил гарч гадаад улсад биеэ үнэлэх нь нэмэгдсэн. БНХАУ, Улаан-Үд, Сингапур, Малайз, Солонгос улсад биеэ үнэлж байна. Эдгээр эмэгтэйчүүдэд танайхаас туслалцаа үзүүлэх боломж бололцоо бий юу?

-Гадаад улсад биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдэд хүрч ажиллах боломж тун ховор. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд манай нэг салбар хүлээн авагч ажиллаж байна. Энэ салбар нь БНХАУ-ын Эрээн хотод байгаа олон нийтэд хүрч ажилладаг. Дэд салбарын ажилтнууд Эрээнд биеэ үнэлж байгаа монгол охидод мэдээллээ хүргэж, урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгт хамруулдаг. Хэрэв өвчлөл илэрсэн тохиолдолд үнэ төлбөргүй эмчилгээ хийж өгч байна.

-Олон жил энэ чиглэлд ажилласан хүний хувьд эдгээр олон нийт ямар шалтгаанаар биеэ үнэлж амьдрах болсон гэж үзэж байна вэ? Ямар хүчин зүйл нөлөөлөөд байна вэ?

-Эдгээр олон нийт, охидтой ярилцахад ерөөсөө л амьдралын боломж муу гэдэг шалтгаан байдаг. Хөдөө орон нутгаас хотод шилжээд ирчихсэн, өнчин, мэргэжилгүй, өрх толгойлсон, олон хүүхэд тэжээдэг гэх мэт амьдралын хүнд нөхцөлийн эмэгтэйчүүд дийлэнх нь байдаг. Тэгэхээр бидний зүгээс аль болох мэргэжил мэдлэгтэй болгох, энэ байдал нь зөв зүйл биш юм аа гэдгийг ойлгуулж зан үйлийг нь өөрчлөх талаас нь тусалдаг.

-Манай улсад биеэ үнэлэхийг хуулиар хориглодог шүү дээ. Танай төрийн бус байгууллага цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг уу? Эсрэ­гээрээ тийм боломж байхгүй юу?

-Бид нарт цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл олон нийт хууль бус зүйл хийж байгаагаа мэддэг учраас цагдаа нараас зугтдаг. Манайх хэрвээ цагдаатай хамтраад эхэлбэл олон нийт манайд хандахгүй шүү дээ. Бид зөвхөн олон нийтийн эрүүл мэндийн төлөө л ажиллаж байгаа. Гэхдээ олон нийтийн зүгээс манай байгууллагад эхэндээ итгэл муутай ханддаг. Нэг удаа ирээд л манайхыг хүлээн зөвшөөрчихдөггүй. Хэд хэдэн удаа ирсний дараа бидний эрүүл мэндийн төлөө явж байна гэдгийг зөвшөөрч эхэлдэг.

-Биеэ үнэлж байгаа эмэг­тэйчүүд дунджаар хэдэн насныхан байна вэ? Хамгийн залуу нь хэдэн настай эмэгтэй танайд хандаж байв?

-Харьцангуй л дээ. Хамгийн залуу нь гэвэл 15 настай өсвөр насны хүүхэд манайд хандаж байсан. Ихэвчлэн 16-22 насныхан байна. Мөн 35-50 насныхан гэсэн үечлэлтэй харагдаж байгаа.

-Биеэ үнэлэгч нар гадаад, дотоодод байгаа гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдчихлөө. Тэгэхээр эдгээр олон нийтийн тоог хэлэх боломж бий юу?

-Энэ чиглэлд үйл ажил­лагаа явуулж байгаа бүх байгууллагуудын нэгтгэсэн тоогоор 11200 орчим биеэ үнэлэгч тусламж үйлчилгээ авсан байдаг. Энэ тоо нь зөвхөн манай байгууллагад хандсан, үйлчлүүлсэн олон нийтийн тоо. Тусламж үйлчилгээнд хамрагдаагүй, гадаад улсад очиж биеэ үнэлж байгаа болон дээд зэрэглэлийн гэгддэг биеэ үнэлэгчдийн тоог тодорхой хэлэх боломжгүй юм.

-Эдгээр эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд хамруулснаар ямар үр дүнд хүрсэн бэ? Энэ талаар дэлгэрүүлбэл?

-2011 оноос хойш Эрүүл мэндийн яамны “Глобал” сангийн санхүүжилтээр эрсдэлт бүлэг рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг тасралтгүй хийж хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд эмэгтэй биеэ үнэлэгчдийн дундаас ХДХВ/ДОХ-ын халдвар илрээгүй нь энэ төслийн үр дүн гэж харж байгаа. Хэрэв энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол нөхцөл байдал ямар байх вэ гэвэл төсөөлөхөд хэцүү. Маш олон удаагийн давтамжтай тасралтгүй үйлчилгээ үзүүлсний дүнд 11 гаруй эмэгтэйг эрүүл болгох ажил хийгдсэн. Эмэгтэй биеэ үнэлэгчид эрүүл байна гэдэг нь нийт хүн амын дундах бэлгийн замын өвчлөл буурах, нэмэгдэхгүй байхад чухал нөлөөтэй. Нэг биеэ үнэлэгчийн ар талд хамгийн багадаа 3-5 байнгын хавьтагч байгаа гэх судалгаа байдаг.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДОРЖ(2.122.178.197) 2024 оны 03 сарын 28

УТГЭ ийн ангиогын сувилагч Б.Наранцэцэг авгай биеэ үнэлэж олрн хүнд халдвар тарааж өвчний эвгүй үнэр ханхалсан хүнийг яагаад эрүүл мэндийн байгуулагад ажиллуулаад байдаг юм бэ Өвчтөн эмзэг хүмүүстэй ийм хүн ажиллуулаж байгаа хамт ажилладаг хүмүүс анхаараачээ.Дээрээс нь ажил тарахаад гарахдаа байнга согтуу байдаг нь юу вэ

0  |  0
киллаж(202.21.107.88) 2021 оны 06 сарын 17

Ардчилсан намынхны хүний эрх, ардчилал нэрээр хийсэн гай. Энэ биеэ үнэлэлтийг хятадууд оруулж ирж дэвэргэсэн ардчилсан намынханг алж, ардчилсан намыг татан буулгах ёстой.

0  |  0
БОРЖОГОН(202.72.245.122) 2019 оны 10 сарын 11

үнэлсэн, авсан 2ланд нь эрүүгийн хариуцлага тооцдог болох хэрэгтэй.хэдхэн цөөхүүлээ байж бас биеэ үнэлэгч энэ тэр гэчихиймаа заваарсан юм\n

1  |  0
зочин(150.129.142.121) 2023 оны 07 сарын 07

улаанбаатарт транс жендерүүдийн биеэ үнэлдэг нууц газар байдаг

1  |  0
Иргэн (66.181.161.7) 2021 оны 09 сарын 14

Яагаад биеэ үнэлэлт байгаад байгаа юм. Өнгөц харалгүй бодоод үзэх хэрэгтэй. Тэгвэл тэр бие үнэлэлтийг хөхүүлэн дэмжээд байгаа хэрэглэгч нар бэлгийн хавьтагч нарт хариуцлага хүлээлгээч ээ. Мөн хамгаалалтгүй бэлгийн харилцаанаас болоод бэлгийн замын халдварт өвчлөлүүд нэмэгдэж байна. Аль аль талыг нь бодож үзэж байж наад хуулиа дараа нь ярь \n

1  |  1
Zochin(202.55.188.82) 2019 оны 10 сарын 10

Em Er bie unelech nariig awch bga humuust n hariutslaga tootsoochee.tembuu dog geriinhendee taraaj bna sh de

1  |  0
G(103.212.119.245) 2019 оны 10 сарын 10

Yanganuud udur ireh bur nemegdej bna tsetsleh tsag n bolson bainaar bn da

1  |  0
Zochin (98.247.88.7) 2019 оны 10 сарын 11

Zo turd ajilladag egch nar ungursuun kkk

1  |  0
sain bna.(66.181.179.66) 2020 оны 12 сарын 08

viye uneleh deer n sogtuugaar mashin joloodoh muriitei togloh har tamhi geed bugded n torguuli tensen bhgui yl ugdug bolchihvol niigem tsevershine.muriitei togloson oron bair biye unelsen buudal mashin tergiig n shuud huraaj ulsiin orlogo bolgodog baih heregtei.

1  |  1
Сод-ухаантан(103.57.92.17) 2021 оны 06 сарын 17

Биеэ үнэлнэ гэдэг эрх чөлөө. Ардчилалын гол ололт бол эрх чөлөө. Гэхдээ энэ тал дээр хууль биш ёс суртахуун дээр тулгуурлах нь зүйтэй.

1  |  3
Top