Абэ Хаяхидэ: Монголын Н.Наранболдоос л айх хэрэгтэй  

2019 оны 10 сарын 08

“Никкан спортс”


Чансаа доогуур гээд басаж болохгүй. Японы хөл бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 31, Монголын шигшээ баг 183-т бичигдэж байгаа. Энэ хоёр баг 10-нд Сайтамад халз тоглох болно.

Японы шигшээ баг Монголын багтай анх удаа таарч тоглоно. Монголын шигшээ багийн түлхүүр тоглогч хэн бэ, тэд ямар стилиэр тоглодог вэ? Монголын хөл бөмбөгийн лигийн “Улаанбаатар” багт тоглож байсан довтлогч Абэ Хаяхидэгээс Монголын хөл бөмбөгийн талаар асууж тодрууллаа.

Абэ энэ жилийн гуравдугаар сараас эхлэн Монголын лигт хагас жил тоглосон довтлогч. Цалин хөлсний төлбөрийн асуудлаар наймдугаар сард нутаг харьсан ч Монголын хөл бөмбөгийн талаар сайн мэднэ. Абэ Хаяхидэ “Үнэнийг хэлэхэд Монголын шигшээ баг Японы их, дээд сургуулийн багаас сул. Үндэсний шигшээ багт нь бөмбөг эзэмших, цохих техникгүй тоглогч ч байдаг. Дамжуулалт ч тааруухан” гэж дүгнэж байна.

Гэхдээ Абэгийн болгоомжилж байгаа нэг тоглогч Монголд байгаа гэнэ. “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд.

“Н.Наранболд бол биеийн хөгжил сайтай, ёстой мангас гэсэн үг. Түүнээс л сэргэмжлэх хэрэгтэй. Маш холоос ч хүчтэй цохилтоор гоол оруулж чадна. Монголчууд Н.Наранболдоо урд орхиод бүх багаараа хамгаалж, түүнд л дамжуулалт өгөх тактиктай тоглох магадлал өндөр. Айх зүйл бол Н.Наранболдын ганц цохилт. Гоол орохооргүй газраас ч бөмбөг хаалганд оруулдаг довтлогч”
 


Абэ монголчуудын гол хүнс нь мах гэдгийг онцлон дурдаад “Тоглогчдын ихэнх нь яс хүндтэй, бяр чадлаар Азийн тамирчдаас илүү. Ялагдах дургүй, шартай нь монголчуудын хүчтэй тал. Тэд дүрэм зөрчөөд ч хамаагүй зогсоохыг хүсдэг. Шүүгч зогсоочихсон байхад ч дайраад л байдаг. Ур чадвар, багийн тоглолтын хувьд дутуу ч биеийн хөгжил сайн” гэж Монголын шигшээ багийг дүгнэлээ.
 


Японы хөлбөмбөгчид хүчний дасгал их хийдэг бол Монголд бараг хийдэггүй. Дээр дурдсан Н.Наранболд ч энэ жилийн хавраас л хүчний бэлтгэл хийж эхэлсэн гэнэ. Байнга тогтмол хийгээд эхэлбэл ямар хүчтэй тамирчин болох нь тодорхой. Монголын өвөл хүйтэн, зүлэг ургадаггүй тул бүх талбай нь хиймэл зүлэгтэй. Өдийд аравдугаар сард Монголд цас ордог тул халуун дулаан Японд жинхэнэ талбай дээр тоглоход тэдэнд хэцүү байх болно. Харин ирэх жилийн гуравдугаар сард Монголд болох хариу тоглолт тэсгим хүйтэнд, цемент шиг хатуу хиймэл талбайд явагдах болно. Тэгэхээр Японы шигшээ баг талбай дээрээ заавал ялж, гурван оноо авах шаардлагатай байна.  

Абэ Хаяхидэ – 23 настай. Бага ангид байхдаа “Кавасаки” багт элссэн. Дунд сургууль, их дээд сургуулийн багуудад тоглож байсан. Их сургуулиа төгсөөд энэ жилийн гуравдугаар сараас Монголын “Улаанбаатар FC” багтай гэрээ байгуулсан ч цалингийн төлбөрийн асуудал гарсан тул наймдугаар сард нутагтаа харьсан. Одоо Европын багт тоглохоор хайж байгаа. 170 см өндөр, 70 кг жинтэй.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Deegii(202.55.188.87) 2019 оны 10 сарын 09

Tsedenbal iin zuun hol bs ayultai shuu

0  |  0
mn(202.131.243.186) 2019 оны 10 сарын 09

Энэ нөхөр зөв дүгнэсэн байна. Манай шигшээ бужигнасан, хөл толгойгүй системгүй тоглолттой нь саяын хэдэн тэмцээнээс харагдсан. Японы шигшээгийн тоглолтыг үзнэ гэдэг бид ч бас азтай байна. Цаашид сайжрах л хэрэгтэй байна даа.

0  |  0
Зочин(202.126.89.124) 2019 оны 10 сарын 08

Зөв дүгнэжээ

1  |  0
Зочин(202.126.89.124) 2019 оны 10 сарын 08

Зөв дүгнэжээ

0  |  0
Хх(202.179.27.2) 2019 оны 10 сарын 09

Зөв ярьсан бна

1  |  0
зочин(66.181.166.196) 2019 оны 10 сарын 08

Зайлуул, Наранболд энэ японы зүрхэнд ч орж дээ

1  |  0
nnn(27.123.214.2) 2019 оны 10 сарын 08

za manaihan bieiin huchnii dasgal hiij baiya :)

0  |  0
Top