Хариуцлагатай уул уурхайн хэлэлцүүлэг ГОВЬСҮМБЭРТ боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

"Байгаль эх-хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.07/ Говьсүмбэр аймагт үргэлжлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид Говьсүмбэр аймагт хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа "Эйкүсора" нүүрсний уурхайд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа талаар хөндөн ярьж байна. Аймгийн төвөөс 6 километрт нүүрсний уурхай нээгдсэнийг Говьсүмбэр аймгийн иргэд буруутгаж байв. 


ШУУД ҮЗЭХ
 

 

21 аймгаар өртөөлөх хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэгт “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар болон аймгийн удирдлага, иргэд, олон нийт оролцож байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.114.68) 2020 оны 03 сарын 23

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм

0  |  0
Top