Д.Цогтбаатар: ОХУ-ын байгалийн хийн хоолойг тавихад бэлэн

2019 оны 10 сарын 02

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ны Сочи хотноо 2019 оны аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-д оролцож байна.
 


Д.Цогтбаатар хурлын үеэр “ОХУ-ын Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулан тавихад бэлэн байна. Ойрын үед энэ маршрутын ач холбогдол, боломжийг судлах ажлын хэсэг байгуулагдах болно. Бодитоор ажиллах ёстой. Хоёр талаас шинжээчдээ шахан ажиллуулах болно. Бид энэ төслийг их сонирхож байгаа” гэж орос хэлээр мэдэгдлээ.  

БИЧЛЭГ ҮЗЭХ
 


Энэ жилийн “Валдайн бага хурал”-ын гол сэдэв нь Дорнодын орнуудын дэлхийд нөлөөлөх боломжийн талаарх асуудал. Хурлын сүүлийн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үг хэлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top