Салхитын ордын хэрэгт дахин нэг гавьяат хуульчийг хүүгийнх нь хамт шалгаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02


Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах Салхитын мөнгөний ордыг эзэмшигч “Амин билигт” компанийн албан хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсан нарын таван хүнийг их хэмжээний авлигын гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр 2019 оны хоёрдугаар сард Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас цагдан хориод байсан. Улмаар хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Л.Бямбаа агсан ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байх үедээ амь насаа алдсан бөгөөд талийгаачийн хэргийг Салхитын мөнгөний ордын хэргээс тусгаарлан шалгаж, амиа хорлосон гэж үзэн, хэргийг хаагаад байгаа билээ.

Хэдийгээр энэхүү хэргийн хамжигч нас барсан ч Салхитын мөнгөний ордын хэргийг АТГ-т үргэлжлүүлэн шалгаж байгаа ба уг хэрэгт холбоотой байж болзошгүй албан тушаалтнуудын зураглалыг хуулийн байгууллагаас гаргасан байдаг.

Тус зураглалд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан Ч.Болдбаатар, Улсын Ерөнхий прокурорын  орлогч асан Г.Эрдэнэбат, талийгаач шүүгч Л.Бямбаагийн хүү, шүүгч С.Төмөрбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энхжаргал нарын нэрс багтсан байдаг.

Шалгалтын явцад нэр бүхий шүүгчид уг хэрэгт холбоотой байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул шүүгчдийг 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Тэдний олонхыг нь дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Түүнчлэн их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр АНУ-ын хил дээр саатуулагдсан талийгаач Л.Бямбаагийн хүү С.Төмөрбатыг эх оронд нь авчрах ажиллагааг явуулж байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан дахин нэг Гавьяат хуульчийг түүний хүүгийн хамтаар татан шалгаж эхэлсэн байна. Хэрэгт холбогдсон хуульчийн хүү нь шүүхийн байгууллагад ажилладаг гэх мэдээлэл байгаа бөгөөд Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгагдаж буй шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн ийнхүү шинээр мөрдлөг явуулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.46) 2019 оны 10 сарын 03

Naad sarantiya avgai chin xyatad emch yan jin guyantai xolbootoi shd.sain shalgaarai

0  |  0
zochin(185.39.141.57) 2019 оны 10 сарын 03

buzar gem..

1  |  0
К(64.119.24.32) 2019 оны 10 сарын 02

Амиа хоролсон авгайн камерт хийчих сунс нь ирээд л аваад явна

0  |  0
Ням(202.126.89.10) 2019 оны 10 сарын 02

Шүүгч нар нь бүгд холбогдчихсон байхад хэрэг яаж илрэх, яаж үнэн зөв шүүх вэ дээ?! Шүүх прокурорынхан ойрын хэдэн шилдээ үр удмаараа цэвэршхээргүй ялзарчээ. Үнэн гэж байна уу??? Хойч үе маань яана даа!!!

1  |  0
Зочин(202.9.44.21) 2019 оны 10 сарын 02

энд нөгөө хүн яргалуулдаг сөлөр аймшгийн амьтан нэгэн цагт орлогч прокурор гэгдэж байсан эрдэнэбатын нэр тууж явна. энэ гөлө эздийнхээ тушаалыг л биелүүлж явсан байж таарна. тэгэхлээр нөгөө элбэгдорж бас холбогдоод ирэх биз

0  |  0
Зочин(202.9.44.21) 2019 оны 10 сарын 02

энд нөгөө хүн яргалуулдаг сөлөр аймшгийн амьтан нэгэн цагт орлогч прокурор гэгдэж байсан эрдэнэбатын нэр тууж явна. энэ гөлө эздийнхээ тушаалыг л биелүүлж явсан байж таарна. тэгэхлээр нөгөө элбэгдорж бас холбогдоод ирэх биз

0  |  0
Прокурор (192.82.65.29) 2019 оны 10 сарын 02

ТЭР ХАЛЗАН НӨХӨР ИХ БАЙСАН ЮМ АА. ҮҮРД ТИЙМ БАЙХ ЮМ ШИГ ИХ САГАЖ БАЙСАН ЮМ

0  |  0
зочин(223.39.149.142) 2019 оны 10 сарын 02

энэ шүүх прокурор цагдаа хуулийнханыг тэр чигээр нь орвонгоор нь солих болсон юм бишүү. арайл юмаа. писда.

2  |  0
Top