Тайвань руу хар салхи ойртож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Тайвань руу хар салхи ойртож байгаатай холбоотойгоор шуурганы сэрэмжлүүлэг зарлажээ. Тайванийн Төв цаг уурын товчоо арал руу хар салхи ойртож байгааг сануулаад “Хар салхи хойд болон зүүн хойд эрэг рүү өнөөдөр орой /2019.09.30/ ойртож очно. Салхины дээд хурд нь 162 км.цагт хүрнэ” гэсэн байна.

“Mitag” хар салхи Тайванийн эргийн хойд болон зүүн хойд хэсэгт хүрэх учир Илань, Тайтун болон Хуалянь руу явах хүмүүст онцгойлон анхааруулжээ. Байгалийн гамшигтай холбоотойгоор Тайбэй хотод цэцэрлэг, дунд болох их сургууль, төрийн байгууллагыг өнөөдөр /2019.09.30/ хаасан гэсэн мэдээлэл байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top