БАЯН-ӨЛГИЙ: “Улаанхад” багийн шинэ сургуулийн барилга ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Улаанхад” багт баригдсан бага сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд боловсролын чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй таатай орчин нөхцөлд сурч хүмүүжих боломжийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн онд Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-ын төлөөллүүдтэй уулзаж, “Улаанхад” багийн бага сургуулийг шинээр барихад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг уламжилсан юм.

Энэхүү аймгийн Засаг даргын санал биеллээ олж, Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-ын санхүүжилтээр аймгийн төвөөс 170 км, сумын төвөөс 60 км алслагдсан, 120 өрх 480 орчим хүн амтай “Улаан хад” багт шинээр бага сургуулийн барилга сүндэрлэж байна.

Сургуулийн шинэ барилгыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах бол 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн бага сургуулийн хуучин барилгыг дотуур байр болгон засварлахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top