ӨНӨӨДӨР: “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд цуглаан зохион байгуулна

2019 оны 09 сарын 30

“Буянт-Ухаа” спорт цогцолборт Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд болж буй оюутан залуусын "Спорт наадам"-ын сагсан бөмбөг, волейболын тэмцээн эхэлнэ. Утас: 96635753, 90098082, 89477713, 99285651

08:30 цагт

  • НҮБ-ын байранд “Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамж”-ийг танилцуулна.

10:30 цагт

  • БСШУСЯ-ны гадна талбайд “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд цуглаан зохион байгуулна.

11:00 цагт

  • МУИС-ийн Номын санд профессор Александра Панзарелли "ВЕНЕСУЭЛ УЛСЫН АРДЧИЛАЛ ЯАГААД НУРАВ?" сэдвээр лекц уншина.

14:00 цагт

  • МҮХАҮТ-д профессор Александра Панзералли “Хувийн өмчийг төр хэрхэн хамгаалах вэ”  сэдвээр лекц болно

Төрийн ордонд

-УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

-15:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн айлчлалын хүрээнд

09:30 цагт Сүхбаатарын талбайд УИХ-ын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубераг угтан авна.

09:50 цагт Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар, БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар хэлэлцээ хийнэ.

10:40 цагт Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар, БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар албан ёсны хэлэлцээнийхээ үр дүнгийн талаар мэдээлнэ.

11:00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера бараалхана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт

  • Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, “Оюу толгой” ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх “Нэн түрүүнд ХАБ” бага хурлын талаар мэдээлнэ.

12:00 цагт

  • “Монголын Үндэсний фронт”-оос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top