Гүржүүд дэлхийн аваргуудаа байраар, энэтхэгүүд медальтнуудаа рүпигээр шагналаа

2019 оны 09 сарын 28

Өнгөрсөн долоо хоногт Казахстаны Нур-Султан хотод болсон ДАШТ-д медаль хүртсэн тамирчдаа зарим орнууд шагналаа.

Уулынхан буюу Гүржүүдээс чөлөөт бөхийн төрөлд Бека Ломтазе, Гено Петриашвили, сонгомол бөхийн төрөлд Нугзару Цурцумия, Лаша Гобазе нар дэлхийн аварга болцгоосон. Тэгвэл Гүржийн барилгын “Арки” компаниас аваргуудаа Тбилисид байрлах орон сууны түлхүүрийг гардуулан өгчээ. Тэгвэл Энэтхэгийн чөлөөт бөхийн холбоо эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Дипак Пунияг 700 мянган рүпигээр, хүрэл медаль хүртсэн Рави Кумар (57 кг), Рахул Аваре (61 кг), Бажранг Пуния (65 кг), Винеш (53 кг) 400 мянган рүпигээр шагнасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top