Ж.Эрдэнэбаатар: Сүхбаатар урангүй аймаг болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Тост, Тосон бумбын жишиг тэмцэл болох “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Дорнод аймгийн Чойбалсан хотноо амжилттай үргэлжилж байна.


Хэлэлцүүлэг яг одоо иргэдийн асуулт, хариултаар үргэлжилж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Батбаатар “Хариуцлагатай уул уурхайн талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч байгаад баяртай байна. Бид уул уурхайн чиглэлээр ярихыг хүсдэг ч боломж хомс байдаг юм. Энэ хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар тайлбар өгнө үү. Ард иргэдийг уриалаад байгаа юм шиг ойлголт төрж байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай тэмцэхээсээ илүүтэй шийдвэр гаргагчдыг шаардаж ажилламаар байна. Сүхбаатар аймгийн Онгон суманд “Кожеговь” компанитай холбоотой ураны асуудал үүссэн. Сумын Засаг дарга нь усны зөвшөөрлийг нь өгөхгүй гэхэд Ерөнхий сайд дуудаад гэрээ хийхийг шаардаж байсан. “Цайрт минерал” компанийн тогтвортой байдлын гэрээ хэзээ дууссан болох талаар мэдээлэл өгнө үү?” хэмээн асуулт тавив.

Үүнд "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Бид ард иргэдтэйгээ ярилцахгүйгээр асуудлыг шийдэж чадахгүй. Манай багт улстөрч хүн байхгүй. Тиймээс улс төрийн өнцгөөр битгий хараарай. Улс төр ярьсаар байтал улс орон минь хүнд байдалд орчихлоо. Тэгэхээр асуудалд иргэн хүний өнцгөөс хандацгаая. Би сэтгүүлч хүн. Тэмцлээсээ ухрахгүй. “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Босоо хөх Монгол”-ын залуучууд тэмцээгүй бол бүр их газар нутгийг маань талхлах байсан. Бидний алдаа нь тус тусдаа явдагт байсан. Би сэтгүүлчийнхээ хувьд бичээд, тэнд иргэний хөдөлгөөнийхөн үзэлцээд, энд орон нутгийн Засаг дарга нар өөрийнхөөрөө тэмцээд байсан. Олуулаа уулзаж, асуудлын голыг олж хараагүй. Тиймээс энэ хэлэлцүүлгийн эцсийн үр дүн бол орон нутагт байгаа бодит байдлыг төрийн чихэнд хүргэх юм. Тост, Тосон бумбын тэмцэл ингэж явсан. 30 жил улс төржлөө. Одоо иргэд, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлага, сэтгүүлчидтэйгээ нийлж байгаад асуудлыг гаргаж тавья. Дахиад 18 аймгаар явна. Хэрэв асуудлыг яриад байхад шийдэхгүй байх юм бол бид тэмцэнэ” хэмээн хариулт өглөө.

Мөн “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Цайрт минерал”-ийн тогтвортой байдлын гэрээг дууссан гэж би хэлсэн. 1998 онд анх тогтвортой байдлын гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан. Эхний 5 жил нь 100 хувь татвараас чөлөөлөгдөх, дараагийн 5 жил 50 хувь татвараас чөлөөлөгдөх гэрээ байсан. 2006 оноос манай хөдөлгөөн хөөцөлдөж байгаад гэрээнд өөрчлөлт оруулж, татварын орчинд нь оруулсан. Энэ гэрээний хугацаа дуусаад даруй зургаан жил болсон. Засгийн газар гэрээгээ дүгнээд Монгол Улсын төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газар учраас 50-иас доошгүй хувийг төр эзэмших боломжтой. Тодорхой хувийг нь орон нутаг авч болно. Өнөөдрийн “Тавантолгой” компани шиг орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэх компани байгуулж болно. Бидэнд бүх баримт нь бий. Нэмж хэлэхэд Мөнххаан суманд ажиллаж байгаа уурхайн хувьд “Сүхбаатар” уул уурхайн компанийг байгуулж, уг компанид уурхайн хаягдал шороог авч өгсөн. Хөрөнгө оруулалтыг Хятадаас авсан байх ёстой. Гэтэл иргэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа юм байна. тэр компанийн 51 хувь нь Сүхбаатар аймгийн мэдэлд байх ёстой компани. Сүхбаатар аймаг уул уурхайн хүчин чадлаараа Өмнөговь аймгийн дараа орох аймаг” гэсэн нэмэлт тайлбар хийсэн юм.

Харин Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар “Сүхбаатар аймагт газрын тосны асуудал байгаа. Эрдэнэцагааны нутгаар 100 км газарт зөөж байгаа. 100 км газарт байгаль орчныг сүйтгэж байгаа. 100 км газрыг 20 жил ашиглаад 6000 ам.доллар өгсөн. “Дачин Тамсаг”-тай яаж харьцах талаар бид олон талын судалгаа хийсэн. Бид “Дачин Тамсаг”-тай олон удаа уулзсан. 100 замаа засуулах гэхээр үгүй гэдэг. Энэ жил 980 мянган ам.доллараар замаа засварлая. Ирэх жилийн дөрөвдүгээр сараас хатуу хучилттай зам тавь. Үгүй бол тээвэрлэлт хийхийг хориглоно гэж хатуу тохиролцоо хийсэн. Байгаль орчинд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байгааг тогтоож шүүхэд хандаж байгаа. Энэ бүхэн тэмцэл мөн биз дээ. Би зүйгээр суугаагүй байгаа биз. Хамгийн их сүйдсэн сум Эрдэнэцагаан сум. 1987 онд намайг цэрэг байхад ухаж л байсан. 30 жилийн дараа ч ухаж байна. Уул уурхайг цэгцэлж чадаагүйнх нь төлөө би сумынх нь Засаг даргыг буулгасан. Ард түмэн намайг дэмжиж байсан. Оронд нь Батгэрэл гэдэг залуу томилогдсон. Та уул уурхайг цэгцлэх ёстой шүү. Газрын тосны компаниуд манай аймагт 10 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа. Энэ жил анх удаа “Петро Матад”-аас 273 сая төгрөгийн орон нутгийн хөгжлийн санд авсан. Үлдсэн гурван компанийг шүүхэд өгсөн. Шүүхэд өгөхөд дээрээс дарамт ирсэн. Гэсэн ч бид зүгээр суугаагүй юм шүү.

“Цайрт минерал” 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 100 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн мэдээлэл байна. Бид орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг шаардсан. Одоо болтол гэрээгээ байгуулж чадахгүй байна. Бид ажлын хэсэг гаргаад хөөцөлдөж байна.

Ураны хувьд “Кожеговь” бүх цооногоо татаж авсан. Цаашдаа ажиллахгүй гэдгээ хэлсэн. Сүхбаатар аймаг урангүй аймаг болж байгаа. Бид энэ бүх ажлыг амаргүй байдалд хийж байгаа юм шүү. Шадар сайдаар ахлуулсан уул уурхайн лиценз шалгах ажлын хэсэгт бид саналуудаа өгсөн. Сүхбаатар аймаг уул уурхайн тэмцлийн гадна үлдээгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Баруун-Урт хотноо үргэлжилж байна.

 

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.131.227.178) 2019 оны 09 сарын 30

уранаа ухаж дуусгаад урахггүй болно гэсэн үг байна. гай болохгүй байж байгаа юм байгаа байрандаа л байж байг. ухаж аваад хорыг нь монгол үүрнэ шүү дээ

0  |  0
и(66.181.168.8) 2019 оны 09 сарын 30

Урангүй аймаг болно гэж юу гэсэн үг вэ, бүх уранаа ухаад гаргаад дуусгана гэсэн үг үү

2  |  0
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
z(122.201.21.231) 2019 оны 09 сарын 30

zgr l uul uurhaigaa bugdin haagaad amidraad uz mandah bayraa mal gazar tarialangaar mongol uls hol ybhgui gedgee odoo boltol uhaaraagui nuhur uu esvel songuulinhaa show hiigd ybd bna uu mal gazar tarialan chn bugd ulsaas tataas avdag ulsad tatvar tulj bga yum tui ch bhgui shuu

1  |  0
z(122.201.21.231) 2019 оны 09 сарын 28

zgr l uul uurhaigaa bugdin haagaad amidraad uz mandah bayraa mal gazar tarialangaar mongol uls hol ybhgui gedgee odoo boltol uhaaraagui nuhur uu esvel songuulinhaa show hiigd ybd bna uu mal gazar tarialan chn bugd ulsaas tataas avdag ulsad tatvar tulj bga yum tui ch bhgui shuu

0  |  0
Зочин(150.129.143.129) 2019 оны 09 сарын 30

Урангүй аймаг болно гэнэ үү, энэ нөхөр эрүүл хүн үү? Ийм нөхдүүд төр удирдана гэхлээр манай улс яаж хөгжих вэ дээ. Энэ нөхдүүдэд ядаж ерөнхий боловсролын мэдлэгийг албадан олгох шаардлагатай.

2  |  1
зочин(103.26.195.196) 2019 оны 09 сарын 30

Mонголын уул уурхайн баялагыг Oрост өгөх геополитиk дайн явагдаж байна да.. Mонголоос Япон болон барууны уул уурхайн kомпаниудыг хөөхөд Oросоос санхүүжүүлэлт авдаг троллууд их л хөдөлмөрлөж байх шив...

0  |  1
Top