“Хүннү Эйр” Тува руу нислэг үйлдэнэ

2019 оны 09 сарын 27

ОХУ-ын Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол “Хүннү Эйр” компанийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргалыг Кызыл хотод хүлээн авч уулзлаа.

Кызыл хотын нисэх буудал энэ сарын эхээр олон улсын статустай болсон. Тиймээс “Хүннү Эйр” компани Монгол, Тувагийн хооронд шууд нислэг хийх боломжийг судлахаар ирсэн бөгөөд энэ жил Улаангом-Кызылийн хооронд туршилтын нислэг үйлдэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Тэгвэл машин, автобусаар хэдэн цаг явж хүрдэг Тувад 20-25 минутад очих боломжтой болох юм.

Шолбан Кара-оол энэ асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг бус удаа ярилцаж байснаа дурдаад энэ талаар ярихаар Ерөнхийлөгч Х.Баттулга  саяхан түүнд Улаанбаатарт ирэх урилга илгээсэн гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рррррррррррррр(59.153.112.253) 2019 оны 09 сарын 27

менхжаргал хэзээний л ийм маруухан мэдлэг муутай толгой муу хэлний барьер байхгуй маш сул боловсон гэмгуй царайлсан муу санааны уурхай еер цаашгуй нехер байсан яааг тэр хэвээр дуусчээ хеерхий

0  |  0
зочин (139.5.217.66) 2019 оны 09 сарын 27

монгол улсад ямар ашигтай юм вэ хувийн компани биз дээ

0  |  0
Top