Индонезид 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Газар хөдлөлт судлаачид Индонезийн эрэгт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээлж байна. АНУ-ын Геологийн судалгааны албанаас мэдээлснээр газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон цэг нь Амбон хотоос баруун өмнөд хэсэгт 36.9 км-т байжээ. Газар хөдлөлтийн голомт 8 км-ийн гүнд байсан аж.

Индонез нь арал дээр оршдог улс юм. Дэлхийн арлуудаас хамгийн олон хүн амтай нь гэж үздэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top