"Ахмад настан-хэрэглэгч" өдөрлөг зохион байгуулав

2019 оны 09 сарын 26

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ахмад настан-хэрэглэгч” аяныг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж байна. Аяны хүрээнд Нийслэлээс ахмад настанд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь зохион байгуулж буй “Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөг юм.

Өдөрлөгт дүүргүүдээс 50 ахмад настан оролцлоо. Өдөрлөгийн үеэр худалдааны салбарт дэвшилтэт технологи, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж буй И-март хайпермаркетийн үйл ажиллагаатай ахмадуудыг танилцуулж, ахмад настанд дараалалгүй үйлчлэх, угтаж үйлчлэх, хөтчөөр үйлчлэх үйлчилгээг үзүүлэв.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Монголын Бүтээмжийн төвтэй хамтран 2019 оны 10 дугаар сард ахмад настанд дараалалгүй үйлчлэх “Үйлчилгээний соёл-Ахмадад” сургалт, үзүүлэх сургуулийг томоохон сүлжээ дэлгүүрүүдийг түшиглэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuya(66.181.186.148) 2019 оны 09 сарын 26

shuxtg tatan byylga yuch huudegyi gazar

0  |  0
Top