ӨНӨӨДӨР: “Үдийн цай” хөтөлбөрийн шалгалтын дүнг танилцуулна

2019 оны 09 сарын 25

- Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болно.

-УИХ-ын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн гишүүд 10.00 цагт “Тавантолгой түлш” компани, 11.00 цагт Дундын агуулах-Тахилт, 12.00 цагт Долоон буудлын Экстра төвийн борлуулалтын цэгийн ажилтай ажиллана. Мөн 12.30 цагт Чингэлтэй дүүргийн VII хорооны “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д Түгээлтийн цэгийн төлөөлөл, иргэдтэй уулзаж, 13.40 цагт Сонгинохайрхан дүүргийн XXIV, XXV хороонд ажиллана.


09:00 цагт

  • “Новотел” зочид буудалд “Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь” сэдэвт сургалт эхэлнэ.
  • Удирдлагын академийн 215, 301 тоотод “Төрийн бодлого томьёолох, олон нийтийн шинэ мэдээллийн хэрэгсэл, улс төрийн өөрчлөлт” сэдэвт сургалт болно.
  • “Холидэй Инн” зочид буудалд “Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн хаалтын ёслол болно.

10:00 цагт

  • НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг танилцуулна. Утас: 91887887

11:00 цагт

  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр  ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын талаар мэдээлнэ.
  • “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • “Шангри Ла” зочид буудалд АХБ-наас Азийн эдийн засгийн шинэчилсэн төлөв болон Монгол Улсын 2019-2020 оны эдийн засгийн төлөвийг танилцуулна.
  • “Лавай” худалдааны төвд “Mах, хүнсний ногоо,цагаан идээ 2019” үзэсгэлэн худалдааны нээлт болно. Утас: 88118250

12:00 цагт

  • Сүхбаатарын талбайд УУХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болно.

14:00 цагт

  • МҮХАҮТ-д “Ядуурлаас гарах гарцыг хамтдаа хайх нь” үндэсний форум болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top