Цахилгаан тамхи есөн хүний аминд хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Цахилгаан тамхи хэрэглэснээс үүдэлтэй гэж таамаглаж буй өвчлөлөөс болж амиа алдсан ес дэх тохиолдол АНУ-д бүртгэгдлээ.

АНУ-ын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв вэйпинг буюу ууран цахилгаан тамхи хэрэглэгчдийн дунд уушги, амьсгалын замын өвчин дэлгэрч буй талаар мэдээлж байсан билээ. АНУ-д гэхэд 500 гаруй ийм тохиолдол шалгагдаж байгаа бөгөөд тус төв цахилгаан болон ууран тамхинаас татгалзахыг уриалаад байгаа юм.

Ес дэх тохиолдлоор бүртгэгдээд буй хохирогч Канзас мужид амьдардаг, 50 гаруй насны эрэгтэй хүн байжээ. Тус мужид цахилгаан болон ууран тамхинаас гаралтай өвчнөөр хоёр хүн нас бараад байгаа бөгөөд нэмж долоон хүн эдгээрийн адил шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдээд байна.

Өвчлөл үүсгэж буй шалтгааныг Е аминдэмтэй тостой холбож байна. Хүнсний бүтээгдэхүүн, эмийн хэрэгслийн чанарын ариун цэврийн хяналтын газрын мэргэжилтнүүд ууран тамхи хэрэглэгчдийн татаж байсан марихуантай бодист энэхүү тосыг илрүүлсэн байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн яамны ажилтнууд эцсийн дүгнэлт хийхэд эрт буйг анхааруулж байгаа юм.

Вэйпингтэй холбоотой өвчлөлийн анхны тохиолдол Канад улсад бүртгэгджээ. Сургуулийн насны өвчтөн амьсгалын замын хүнд төрлийн өвчлөлтэй эмнэлэгт хүргэгдэж байжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top