Якутын бас нэгэн бөө В.Путиний эсрэг замд гарлаа

2019 оны 09 сарын 24

ОХУ-ын Якутын бөө Александр Габышев Ерөнхийлөгч Владимир Путинийг Кремлиэс зайлуулна хэмээн Якутскаас Москва руу явсан талаар бид мэдээлсэн билээ.

Гэвч түүнийг замд нь Буриадад барьж аваад Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн юм. Мөн түүнийг “Ерөнхийлөгч В.Путиний эсрэг халдлага үйлдэхийг уриалан,  өдөөн хатгасан” хэрэгт шийтгэж магадгүй байгаа.

Гэвч Якут бөө удганаар баян орон. Верхневилюйск тосгоны бас нэгэн бөө Александр Барчахов Габышевийн үйл хэргийг залгамжлан, Владимир Путинийг Кремлиэс зайлуулахаар замдаа гарлаа.

Барчахов Цагдаагийн газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Гавьяаны амралтаа эдэлж байхдаа өөрийгөө далдыг хардаг, бөө хүн гэдгээ мэджээ. Барчахов эхлээд Якутск хотын Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очиж, Александр Габышев “ахтайгаа” уулзаж, адислуулна. Дараа нь Буриадад очиж, Александр Габышевийн баривчлагдсан яг тэр газраас замаа эхлэх юм.

Нэг бол якут бөө нар В.Путинийг суудлаас нь буулгана, үгүй бол В.Путин бөө мөргөлийг хориглох шинжтэй гэж ОХУ-ын хэвлэлээр бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(155.4.39.118) 2019 оны 09 сарын 25

huurhiig horlochih bii dee naad muuhai Putin chin

0  |  0
Top