ДАРХАН-УУЛ: Дахин төлөвлөлтөөр 16 айл шинэ орон сууцтай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар багийн үндсэн тосгоны 35, 36 дугаар нурах дөхсөн хуучин байруудын 16 айл тохилог орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа. 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр дээрх хуучин байрны оршин суугчид орон сууцны нөхцөл сайжруулах гэрээг аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдтой байгуулсан юм. Нурах дөхсөн хуучин байраа тохилог орон сууцаар сольж байгаа болон хямд өртгөөр орчин үеийн шаардлагад нийцсэн байрыг түрээсэлж байгаа иргэд сэтгэл өндөр байна.  Энэхүү ажил нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дахин төлөвлөлтийн хүрээнд хийж байгаа аж. Өнгөрсөн онд Дархан сумын 61, 62, 63 дугаар барак байруудыг дахин төлөвлөлтөд оруулж энэ оны долоодугаар сард 60 айлын орон сууц ашиглалтад орж оршин суугчид түлхүүрээ гардан авсан.

Байр, газраа чөлөөлсөн хоёрдугаар ээлжийн барак байрны оршин суугчид ийнхүү шинэ байрандаа орж байна. Ингэснээр дахин шинэ барилгын ажил эхэлж олон улсын зам дагуух барилгын өнгө үзэмж сайжирч байгаа юм. 1960-1969 онд барьсан Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны барак байруудыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн гэх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Мөн олон улсын зам дагуу байрладаг учраас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй учраас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар болсон нь өнөөдөр ийнхүү биеллээ олж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Top