Венесуэлийн засгийн газар сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Венесуэлийн засгийн газар сөрөг хүчний дөрвөн бүлгийн төлөөлөлтэй хэлэлцээ хийж, үндэсний эв нэгдлийн тухай тохиролцоонд хүрчээ.

Эрх баригч Социалист нам, сөрөг хүчний бүлгүүд Үндэсний ассамблейд засгийн газрыг дэмжигч дөрвөн депутатыг оруулах тухай тохиролцоонд хүрлээ гэж Венесуэлийн харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхэ Родригес мэдэгджээ.

Талууд мөн сонгуулийн үндэсний зөвлөлийг шинээр байгуулж, сөрөг хүчний дэмжигчдийг шоронгоос суллах, АНУ-ын зүгээс тавьсан эдийн засгийн болон санхүүгийн хориг арга хэмжээг цуцлахыг шаардах, тус улсад шаардлагатай хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад бараа материалыг газрын тосоор солих хөтөлбөрийг НҮБ-ын хяналт дор хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн байна.

Түүнчлэн Венесуэлийн улс төрийн сөргөлдөөнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх тал дээр мөн санал нэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top