Буриад шинэ орд газрын хайгуулд 800 сая рубль зарцуулна

2019 оны 09 сарын 17

ОХУ-ын Буриадын Засгийн газраас ашигт малтмалын шинэ орд газар олж нээхэд их хэмжээний мөнгө зарцуулахаар болжээ.

Энэ ажлын хүрээнд Буриадын Засгийн газар “Росгеология” хувьцаат нийгэмлэгтэй 800 сая рублийн гэрээ байгуулсан байна.

Буриадын тэргүүн Алексей Цыденов “Эдийн засгийн хувьд ашигтай, их нөөцтэй орд газрууд бүгд эзэнтэй болж, улсад ашиг оруулахгүй байна. Тиймээс бид шинэ орд газрууд нээж олон, эдийн засгийн эргэлтэд оруулж, цаашдаа зарах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах арга хэмжээ авч, Буриадын ард иргэдэд шинэ боломж олгох шаардлагатай байна. Юуны өмнө алт, хайлуур жонш, зэс, цайр, төмөр, хар тугалганы хайгуул хийнэ” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top