"Цагаан хад" суурьшлын бүсэд дахин төлөвлөлт хийж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Хайрхан багт орших Цагаан хад суурьшлын бүсэд дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Тус суурьшлын бүсэд ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, мэдээ мэдээлэл өгөхийн зэрэгцээ газрын цэг тэмдэгтүүдийг тэмдэгжүүлэн хэмжилтийг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн өрхийн зориулалтаар газар эзэмших, ашиглах бүсийг тогтоохдоо эдэлбэр газартай амины сууц, эдэлбэр газартай гэр хороолол, худалдаа үйлчилгээ явуулах талбарын эдэлбэр газрын хүрээг тооцжээ. "Цагаан хад"-нд Хайрхан багийн 3000 иргэн, байнгын ирж очдог 6000-7000 иргэн амьдардаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top