БНАСАУ-ын удирдагч Трампыг Пёньянд айлчлахыг урьжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад энэ оны наймдугаар сард ирүүлсэн захидалдаа Пёньянд айлчлахыг урьжээ гэж өнөөдөр /2019.09.16/ Жүнганг Илбо сонин мэдээлжээ.

Хоёр талын цөмийн яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод буй үед Ким Жон Унаас Доналд Трампад хаягласан хоёр дахь захидал Хойд Солонгос хамгийн сүүлд буюу долоо хоногийн өмнө богино зайн тусгалтай пуужин харвахаас өмнө ирүүлсэн байна. Хоёр дахь захидалдаа Ким Жон Ун Трамптай ээлжит дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй буйгаа уламжилсан байна гэж тус сонин эх сурвалжийг дурдан мэдээлжээ.

Цагаан ордон ч тэр, АНУ-ын Төрийн департамент болон БНАСАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газар ч ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш Доналд Трамп, Ким Жон Ун нар гурван удаа уулзаж, Хойд Солонгосын пуужин, цөмийн хөтөлбөртэй холбоотой үүсээд буй хямралыг хэрхэн зохицуулах талаар хэлэлцсэн хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй юм.

Хамгийн сүүлд тус хоёр улсын төрийн тэргүүн нар энэ оны зургаадугаар сард хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд уулзалт хийсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард Вьетнамд болсон дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэнээс хойш зогсоод буй ажлын хэсэг хоорондын яриа хэлэлцээг дахин сэргээх тохиролцоонд хүрсэн билээ.

Цагаан ордны тэргүүн наймдугаар сарын 9-нд Ким Жон Унаас гурван хуудас захидал авсан гээд энэ оны сүүлээр Ким Жон Унтай уулзах хүсэлтэй буйгаа мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hpoljk(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
matilda(197.234.219.17) 2019 оны 10 сарын 02

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

1  |  0
Top