Прокуророос “60 тэрбум”-ын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Авлига, албан тушаалын хэргүүдийн тухайд ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг, тодорхой хугацааны дараа илэрдэг, үйлдсэн гэмт хэрэг, цаашлаад нуугдмал эд хөрөнгийг олж тогтоохын тулд хүн хүч, ажиллагаа, цаг хугацаа маш ихээр шаардагддаг гэдгийг албаныхан хэлж байна. Прокурорын байгууллагын тухайд хуульд заасны дагуу хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн, ялангуяа олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ба өнгөрөгч долоо хоногт олны анхааралд байгаа зарим хэргийг хянаж харьяа шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Олны анхааралд байсан зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгож, хяналтанд ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас хянаад, наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэнд шийдвэрлэсэн. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд, Төрийн банкны болон Барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбум төгрөгийн зээл олгосон, мөн 14.9 тэрбум төгрөгөөр хууль, тогтоомж зөрчиж, худалдан авах ажиллагаа гүйцэтгэсэн үйлдэлтэй, Монгол улсын Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашигласан”, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн бусдыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1,1 дүгээр зүйлд заасан, хүчиндэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22,4 дүүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд, Монголбанкны удирдах албан тушаалтны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”,  22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлээд байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.12) 2020 оны 05 сарын 26

60 тэрбумын гэж нэрлэгдэх Лхүмбийн хэрэг гэдэг шиг хоосон юмнаас яаж ял өгөх вэ? Үүрэг өгдөг дарга нар нь даалгавраа татан авч шүүгч нараа амраагаач ээ. Харин баялгаа өгөөд өртөй хоцорч байгаа ОТ -н гэрээгээ сайжруулах хэрэгтэй байна.

0  |  0
.(64.119.25.96) 2019 оны 09 сарын 18

Нийслэлийн прокуророос ” тогтоогдоогүй тул хаасан” гээд байсан. Одоо нээсэн үү, тээ?! Улс төрчид гэж өөрсдийгөө нэрлээд байгаа луйварчдын утсан хүүхэлдэйнүүд.

1  |  0
баагий(202.72.245.122) 2019 оны 09 сарын 17

хууль л юм бол хууль бус юм хийсэн ямар ч албан тушаалтан байсан адилхан ял шийтгэлий нь хүлээлгэдэг байх хэрэгтэй. сэтгүүлч нар сайн ажиллаж араас нь хөөцөлдөж ард түмэнд үнэн зөв, баримт нотолгоотой мэдээлэл хүргэж ажиллаарай. Гарамжав гишүүний өр юу болсон бэ.

0  |  0
Нямдаваа(202.126.89.214) 2019 оны 09 сарын 17

Бас л өнөөх хөөн хэлцэх хугацаагаараа хаах болж байгаа гээ биз дээ... Шудрага ёсны хэрэгцээгээр л хатаж үхэцгээц бна даа монгол минь

0  |  0
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Зочин(203.91.115.42) 2019 оны 09 сарын 17

60 тэрбумыг ярина уу гэхээс ял өгч чадахгүй

1  |  0
Зочин(66.181.181.246) 2019 оны 09 сарын 16

Цэрэнбат сайдыг яагаад ЖДҮ -гээс сугалаад аваад үлдэв ээ?Бас Ж.Энхбаяр гишүүдийг дахин татаж шалгаач!

3  |  0
Zochin(213.61.242.164) 2019 оны 09 сарын 16

Ih olon hergiig shuuhed shiljuullee l gej sonsogdog,tegeed l surag tasardag.haichdag uym bol kk

1  |  0
Зочин(211.36.156.227) 2019 оны 09 сарын 16

60 тэрбумйг хэрэгсэхгүЙ болгосон хуулийнханд хариуцлага тооцооч

5  |  0
Zuilchlel (202.70.34.70) 2019 оны 09 сарын 16

Turiin erh medllig huuli busaar avna gedeg chini arai uur uildel bsih yy? Zevsegt huvisgal, turiin ergelt zergiig heleh baih aa.

1  |  1
Top