ӨНӨӨДӨР: "70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

2019 оны 09 сарын 16

09:00 цагт

  • Д.Сүхбаатарын талбайд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

11:00 цагт

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Би хариуцлагатай аав, ээж” жилийн аяны нээлтийн өдөрлөг болно. Утас: 88599098, 91005008

11:30 цагт

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Ардын уран бүтээлчдээс: Азийн ардын урлагийн их наадмын шүүгч Д.Одсүрэн болон бусад шүүгчдийн буруутай үйлдлийн талаар олон нийтэд мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарцны үндсэн хэсгийг нээх нээлтийн ажиллагаа болно. Утас: 11-325044, 88099272

12.00 цагт

  • БОАЖЯ-нд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Озоны үндэсний албанаас хэвлэлийн хурал зарлалаа.

12:30 цагт

  • "Blue mon" галерейд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12:40 цагт

  • Дотоод хэргийн их сургуульд Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойн үйл ажиллагаа болно. Утас: 88068293, 89015303

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top