ӨВӨРХАНГАЙ: Багуудын нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Арвайхээр сумын ЗДТГ, ИТХ, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн ажлын албанаас Арвайхээр сумын багуудын нэгдсэн өдөрлөгийг маргааш  /2019.09.14/  Дайргын голд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийг өмнөх онд зохион байгуулсан бөгөөд Арвайхээр сумын иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцож, цаашид энэхүү өдөрлөгийг зохион байгуулах хүсэлт гаргаж байсан нь ийнхүү биелэлээ олж дахин зохион байгуулах гэж байна.

Арвайхээр сумын багуудын нэгдсэн өдөрлөгийн үеэр олс таталтын тэмцээн, буухиа тэмцээн, уран жолоодлогын тэмцээн, үндэсний бөхийн бөхийн барилдаан, шагайн харваа, морьтой сайхан хос шалгаруулах тэмцээн, шилдэг тохижилттой гэрийг тус тус шалгаруулах юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top