ӨНӨӨДӨР: “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт хурал болно

2019 оны 09 сарын 13
  • Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ, явган хүний зам талбай, орц гарц хаасан зөрчлүүдийг албадан буулгана. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Утас: 88049313

09:00-17:00 цагт

  • "Соёлын илэрхийлэл ба хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл" хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт ЗГХА Соёл, урлагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдана. Утас: 51/264945, 80788078
  • “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн хурал “Туушин” зочид буудалд эхэлнэ. Утас: 91110416, 88087678
  • Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээнийн хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

10:00 цагт

  • BLUE SKY-д Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана. Утас: 88027947
  • “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дүнг хэлэлцэх үйл ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт болно. Утас: 99007969, 88249813
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны Фоёонд Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, төсөл макеттай танилцана.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
 

  • 10:30 цагт Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Авто замын хөгжлийн газраас Хан-Уул дүүргийн 4, 6 дугаар хорооны Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний Авто замын төлөвлөлтийн талаар
  • 11:00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Японы соёлын наадам болох талаар
  • 11:30 цагт Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд Барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар тус тус мэдээлэл хийнэ. Утас: 325044

11:00 цагт

  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байрны нээлт, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг орон нутагт тэмдэглэх, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчилах арга хэмжээг төвийн бүсийн тулгуур төв, Төв аймгийн Зуун мод хотод зохион байгуулна. Утас: 88810818
  • "Олон улсын ардчиллын өдөр"-ийг Монгол Улсад анх удаа "Ардчиллаа хамгаалъя-2020" уриан дор Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ.

11:30 цагт

  • MN-Мэдээллийн төвд "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн ажилчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагт

  • "Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа" сэдэвт сургалт мэдээлэл, технологийн үндэсний паркын гуравдугаар давхарт болно. Утас: 99115624

15:00 цагт

  • М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн багш, үе үеийн төгсөгчдийн уулзалт лекц РЦНК буюу Оросын соёл шинжлэх ухааны мэдээллийн төвд болно.

18:00 цагт

  • Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн танилцуулга МУИС-ийн хичээлийн II байранд болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.13) 2019 оны 09 сарын 13

Ардчилал гэж юу юм бэ? Ямар зарчим үйлчилдэг юм бэ? гэдэг асуудал өнөөдөр ойлгомжгүй байсаар. Харин Ардчилал гэж ярьдаг хүмүүс дэндүү олон болж, эрх мэдэл албан тушаал нь эд баялагийг хууль бусаар хураан хуримтлуулж, эгэл түмэн дэмий бухимдахаас өөр аргагүй байдалд хүргэсэн боломж нөхцлийг л бүрдүүлждээ. Арга зальтай нь баяжиж хөлждөг нийгмийг та нар сонгосон гэж нэгэн эрх мэдэлтэн хуульч айлдаж байхыг сонссон иймл зүйлийг өгсөн гэхүү дээ.

0  |  0
Top