БАГАНУУР: Насан туршийн боловсролын тѳвийг барьж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Багануур дүүрэгт Насан туршийн боловсролын тѳвийн барилгын ажил хийгдэж байна. Барилгын гүйцэтгэгч компаниар “Монмарс холдинг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Рич констракшн” ХХК шалгаран ажил гүйцэтгэж байгаа ба нийт ажлын гүйцэтгэл 20 хувьтай байгаа юм. Энэ жил тус барилгын 50 хувийг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар нэг давхрын каркасны ажил дуусаж, барилгын цутгалтын ажил хийгдэж эхлээд байна.

Насан туршийн боловсролын тѳвийн барилга баригдсанаар Боловсролын хэлтэс, Насан туршийн боловсролын тѳв, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэс гэсэн гурван байгууллага нэг дор үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх ажээ. Насан туршийн боловсролын тѳв нь хувь хүн, хамт олны  эрх ашиг, хэрэгцээнд нийцсэн боловсролыг шаардлагатай хугацаанд нь сургалтын боломжтой хэлбэрээр олгоход дэмжлэг болгон ажилладаг төрийн үйлчилгээний байгууллага юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top