ӨНӨӨДӨР: Монголбанк хэвлэлийн хурал зарлалаа

2019 оны 09 сарын 11

08:30 цагт

  • Азийн Хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй "АХБ-тай хувийн хэвшлийн салбарын хамтран ажиллах боломжууд" семинар Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд болно. АХБ-ны хувийн хэвшлийн салбарт олгодог санхүүжилт болон түүнд хамрагдах боломжуудыг танилцуулах уг арга хэмжээг Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нээж үг хэлнэ.

09:00 цагт

  • "Музейн хөгжил-2019" Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаа Блю скайд эхэлнэ. Утас: 99124949
  • МУИС-ийн номын сангийн 502 тоодод "Хотын хөгжлийн форум- 2019" олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулна.
  • Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулах ач холбогдол, давуу тал, бэрхшээл” сэдэвт Олон улсын сургалт семинар болно. Нийт 19 орны доктор, профессор, эрдэмтэн судлаачид оролцоно.

10:00 цагт

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 15 асуудал хэлэлцэнэ. Утас: 70119921, 80020878
  • Монголын чөлөөт бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт

  • НҮБ-ын байрны гуравдугаар давхрын хурлын танхимд НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски Монгол Улсын гадаад өр нь хүний эрх, дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангуулахад хэрхэн нөлөөлж байгааг талаар танилцуулна.
  • Монголбанкнаас хэвлэлийн хурал зарлаж байна. Ээлжит бус энэ удаагийн хэвлэлийн хурлаар Монголбанкнаас хэрэгжүүлж буй "Үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт болон цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 80117121
  • ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны есөн давхарт, 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийж, зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулна. Утас: 70001286
  • Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй орц гарц, явган хүний зам талбай хаасан обьектуудыг албадан буулгаж газар чөлөөлнө. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба. Утас: 88049313
  • МУИС-ын номын санд Оросын цэргийн архивын ажилтан түүхч архивч Трифонов Халх голын тулалдааны тухай шинэ баримт “ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХИЙГ ТОДРУУЛАХУЙ” сэдвээр лекц уншина.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top