ӨМНӨГОВЬ: Цогтцэций суманд 200 хүүхдийн цэцэрлэг, 960 хүүхдийн сургуулийн шав тавилаа

2019 оны 09 сарын 10

УИХ-ын гишүүн Л.Энхболдын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол 2019 оны есдүгээр сарын 08-ны өдөр боллоо. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Цогтцэций сумын удирдлагууд, сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч, багш, сурагчид, иргэд олон нийт, гүйцэтгэгч “Хос бор морь” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

Цогтцэций сум сургуулийн өмнөх насны 1200 хүүхэдтэй. Үүнээс 850 хүүхэд нийт 580 хүүхдийн багтаамжтай 3 цэцэрлэгт хамрагдаж үлдсэн 350 хүүхэд нь гэрээр хүмүүжиж байна. Мөн сургуулийн насны 2000 хүүхэд нийт 800 гаруй хүүхэд суралцах хүчин чадалтай 2 сургуульд суралцаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах дээрх сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор Цогтцэций сумын хүүхдүүд таатай орчинд сурч, хүмүүжих боломж бүрдэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top