ӨНӨӨДӨР: "Өгөөмөр" хотхоны оршин суугчид мэдээлэл хийнэ

2019 оны 09 сарын 09

10:00 цагт 

  • Соёлын төв өргөөнд Монгол улсад төвлөрсөн дулаан хангамж үүсэж, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК байгуулагдсаны 60 жилийн хүндэтгэлийн баярын ёслол, "Дулаан хангамжийн техник технологи 60 жил" 17 компанийн танилцуулга үзэсгэлэн болно. Утас: 88087817

11:00 цагт 

  • "Зууны мэдээ" мэдээллийн төвд Монголын хүний төлөө намаас “Хуульчдад асуулга хүргүүлэх тухай” сэдвээр мэдээлнэ.
  • “Blue Sky Hotel & Tower” зочид буудлын гуравдугаар давхарт Монгол Улс дахь Вьетнам улсын ЭСЯ-наас Вьетнамын бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

11:40 цагт

  • "Бодь цамхаг"-ийн III давхрын "Их богд" хурлын өрөөнд Доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас эрхлэн зохион байгуулдаг "Гоо зүйн дээд шагнал" гардуулах ёслол болно. Утас: 8008-0727 

14:00 цагт

  • Монголд анх удаа Төв цэвэрлэх байгууламжаас өдөр тутам ялгарч буй түүхий лагийг усгүйжүүлэх байгууламжийг хүлээлгэн өгөх ажиллагаа болно. 

15:00 цагт

  • БСШУСЯ-ны Соёмбо танхимд БСШУСЯ, "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллатай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
  • "Өргөө" кино театрт "Огтлолцол" уран сайхны киноны урьдчилсан үзвэр болно. Тус киноны уран бүтээлчид хэвлэлийнхэнтэй нээлттэй ярилцаж, уран бүтээлээ танилцуула.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11:00 цагт 

  • Олон улсын үл хөдлөх хөрөнгийн холбооны Монгол дахь "FIABCI Mongolia" салбар нээж байгаа талаар мэдээлнэ. 

12:00 цагт

  • Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан 18 настай охиныг Гавьяат тамирчин дарамталсаар, оронд нь явахаар болсон тухай болон үндэсний шигшээ баг дахь шударга бус явдлын талаар залуу тамирчин М.Пүрэвтунгалаг "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:30 цагт 

  • "Өгөөмөр" хотхоны оршин суугчид хөндөгдсөн эрхийнхээ талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top