Хятадад хичээлийн шинэ жилээр 8 хүүхэд амиа алджээ

2019 оны 09 сарын 04

Хятадын Хубэй мужийн Эньши хотын дунд сургуульд Даваа гарагт нэгэн эмгэнэлт үйл явдал болжээ.

Хичээлийн шинэ жил эхлэн, хүүхэд багачууд анхны хичээлдээ суух гэж байх тэр үеэр хутгатай этгээд халдлага үйлдсэн байна. Цагдаа нар шуурхай ажиллан гэмт этгээдийг баривчилсан ч 10 хүүхэд хүнд шархаджээ. Тэднээс найм нь эмнэлэгт нас барж, хоёр хүүхдийн амь насыг эмч нар аварч чаджээ.

Цагдаагийн газраас мэдээлснээр хэрэгтэн 40 настай, гэрлэж байгаагүй, хүн амины хэргээр шийтгэгдэж байсан гэнэ. Харин яагаад сургуульд халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top