Багануурчууд чацарганы баяр тэмдэглэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас анх удаа чацарганы баярыг өнөөдөр /2019.09.03/ өргөн дэлгэр тэмдэглэлээ. “Кореан эйр” компани Багануур дүүрэгтэй хамтран 15 дах жилдээ модны төгөл ургуулж байгаа аж. Энэ хугацаанд 125 гаруй мянган мод, бут, сөөгийг тарьжээ. Үүнээс 9000 нь чацарганын мод ургуулжээ. Тус талбайд хайлаас, улиас, чацаргана, бургас, агч, шинэс, нарс, монос, далан хальс зэрэг 11 төрлийн мод 90-ээс дээш хувийн ургалттай байгаа юм.

Засаг дарга Ц.Сандаг-Очирын санаачилгаар “Багануур чацарганын мод” үйл ажиллагааг зохион байгууллаа. Иргэд тус төгөлд мод тарих гэж очдог бол энэ жилээс эхлэн үр шимийг нь хүртэж эхэлсэн байна. Үйл ажиллагаанд дүүргийн иргэд өргөнөөр хамрагдаж чацаргана түүлээ. Дүүргийн зүгээс чацарганы баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Өнгөрсөн хугацаанд төгөлийн мод тарих, усалгаа арчилгаа хийлгэх зорилгоор давхардсан тоогоор 337 иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангаж ажилласан ба тус төгөлд “Кореан эйр” компани 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.31.15) 2019 оны 09 сарын 04

Saihan bayar boljee. Baganuurchuudad bayar hurgey!

0  |  0
rv(66.181.169.70) 2019 оны 09 сарын 04

saihan medee bna amjilt husie

0  |  0
Top