Дориан хар салхины улмаас таван хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Дориан хар салхины улмаас Багамын арлуудад дор хаяж таван хүн амиа алджээ.

Багамын Арлуудын Хамтын Нөхөрлөлийн Ерөнхий сайд Хюберт Миннисийн мэдээлснээр, бүлэг арлуудын хойд хэсэг дэх Абако арлуудад хар салхины улмаас таван хүн амиа алдсанаас найман настай нэг хүү байжээ.

Хар салхины голомт АНУ-ын Флорида мужийн Палм-Бич хотоос зүүн зүгт 170 км зайд бүртгэгджээ. Цаг уурчдын үнэлгээгээр, хар салхины хурд 63.8 м/с –д хүрч байна.

Дориан хар салхины хурд одоогийн байдлаар Саффир-Симпсоны шаталбараар 4-р ангилалд хүрч, Флорида мужийн эрэгт ойртох төлөвтэй байна.

Байгалийн гамшигтай холбогдуулан Флорида, Жоржиа, Өмнөд Каролина мужуудын амбан захирагч нар эрэг орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ. Флоридагийн онгоцны буудлууд 900 гаруй нислэгийг цуцлаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top