Далайд гарцгүй орнуудын олон улсын хурал Улаанбаатар хотноо эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Гадаад харилцааны яам, Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулж буй “Далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын инновац, технологийн чадавхийг дээшлүүлэх түншлэл” сэдэвт олон улсын хурал өнөөдөр 20196.09.02 Улаанбаатар хотноо эхэллээ.

Олон улсын хурлаар далайд гарцгүй хөгжиж буй болон далайд гарцгүй нэн буурай хөгжилтэй орнуудын мэргэжилтнүүдийн дунд инновац, технологийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцох, удирдамж өгөх, хөгжлийн асуудалд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, шинжлэх ухаан, техникийн мэдээллийг үр дүнтэй ашиглах стратеги боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн олон улсын хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас инновац, технологийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулаад Монгол Улс дахь анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа гишүүн орнуудад талархал илэрхийлэв.

Хуралд Афганистан, Азербайжан, Балба, Бутан, Буркина Фасо, Киргиз, Лаос, Тажикистан, Этиоп, Нигери, Монгол Улсын оюуны өмч болон инновац, технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.31.76) 2019 оны 09 сарын 02

hugjileeree suul mushgigchidiin tsuglaan bolj baih chin.yadaj baga zereg mah zarah uud haalga neegeech

0  |  0
z(59.153.114.46) 2019 оны 09 сарын 02

dalaitai baisanch tz-aa sonirhono bur davhar vagonoo

0  |  0
Top