О.Мөнхбаяр: Эмч нарын буруугаас болж хүүхэд маань эндчихлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Нийслэлийн "Амгалан" амаржих газарт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт (2019.08.30) дөнгөж төрсөн нярай эндсэн харамсалтай үйл явдал болжээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 29 настай Н-ийн дөнгөж төрсөн нярай эмч нарын буруугаас болж амиа алдсан гэх мэдээллийг түүний нөхөр О.Мөнхбаяр өгч байна. Энэ талаар түүнээс дараах мэдээллийг авлаа. 


-Нярай эндсэн шалтгаан нь юутай холбоотой вэ. Болсон явдлын талаар мэдээлэл өгнө үү?

-Манай эхнэр наймдугаар сарын 26-ны өдөр хавантай гэсэн оноштойгоор "Амгалан" амаржих газарт ирж хэвтсэн. Тэгээд эмчилгээ хийлгэж байх хугацаандаа эхнэр маань “Хийсвэрээр төрмөөр байна” гэж эмч нартаа хэд хэдэн удаа хэлсэн ч хүлээж аваагүй. Тэгээд 29-ний орой төрүүлэхийг нь түргэсгэх эм тарьж, 4-5 хуруу нээгдсэн байхад нь төрөхийн орон дээр гаргасан. Түүний дараа төрөлт хүндрэлтэй байсан учраас эмч нар усыг нь хагалахдаа эхэсийг нь гэмтээснээс болж дотуур болон гадуур маш их цус алдсан. Тэгээд маргааш өглөө нь хийсвэр хагалгаа хийж төрүүлсэн. Төрснийх нь дараа 30-ны 10:00 цагийн үед намайг өрөөнд нь ороход манай хүүхдийн бие маш хүнд байсан. Царай нь хөхөрч, цонхийчихсон. Тэгээд эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Эмч нар “Хүүхдэд цус сэлбэхээр Цусны төв рүү захиалсан байгаа” гэж хэлсэн. Гэтэл таван цаг болсны дараа буюу 14:00 цагийн үед ирж, хүүхдэд маань цус сэлбэсэн. Гэвч харамсалтай нь удалгүй зүрх нь зогссон. Дотуур үзлэг хийж, усыг нь хагалах гэж байхдаа эхэсийг гэмтээсэнээс болж хүүхэд маань эндчихлээ гэж бид үзэж байгаа. Үнэхээр харамсалтай байна.

-Эмч нар танд хүүхэд эндсэн шалтгааныг юу гэж тайлбарласан бэ?

-Эхэс нь ховхорсон байсан гэж хэлсэн. “Бид амийг нь аварч дийлсэнгүй. Зүрх нь цохилсонгүй” гэж хэлсэн. Эхнэр маань төрөхөөсөө өмнө үүрийн 04:00 цагийн үед ургийн бичлэг хийлгэхэд хүүхэд зүгээр, эрүүл байсан. Гэтэл дотуур үзлэг хийхдээ эхэсийг нь гэмтээснээс болж хүүхдийн биеийн байдал огцом муудсан. Дээр нь Цусны төвөөс цус ирэлгүй таван цаг болсон нь харамсалтай байна. Хүүхэд маань амьсгал хураасны дараа өвчтөний дэвтрийг нь асуусан ч олдоогүй. Эх нялхсын төв рүү цогцсыг шинжлүүлэхээр явуулахдаа хамт явуулсан гэж тайлбарлаж байгаа.

-Хүүхдэд цус сэлбэсэн бол биеийн байдал нь дээрдэх ёстой биш бил үү?

-Цусны төвөөс цус 14:00 цагийн үед ирээд сэлбэсэн гэж эмч нар хэлж байгаа. Гуравдугаар бүлгийн цус сэлбэсэн гэсэн. Яг тохирох цус байсан уу, үгүй юу. Тэрийг нь мэдэхгүй байна. Мөн хүүхдэд цээжин дээр нь дарж, хиймэл амьсгаа хийхдээ гэмтээсэн байсан. Цээж нь хөхөрсөн байна лээ.

-Та цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст гомдлоо өгсөн. Шалгаж эхлэх байх. Эхнэрийн маань хоёр дахь удаагийн төрөлт байсан. Зургаан жилийн дараа төрсөн ч харамсалтай нь хүүхэд маань эндчихлээ. Гомдолтой байна.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muugii(66.181.161.121) 2019 оны 09 сарын 07

harmsaltai yum bolje.minii huvid sayhn 6sard uuroro tursun .turj duusaad tsus aldaj ehelsen.emch nar n mash yaraltai hurdan zogsooj chadsan bi bodhdoo emch nariig n chadvartai mundag yum bn gj bodson.buh niiteer n chadvargui gj oilgoj bas bolohgui bha.

5  |  1
Irgen(122.201.31.214) 2019 оны 09 сарын 03

Umnu n bas 2eher nyarai endsen gej bn shde.shalgaachee

0  |  0
Нямаа(99.70.235.30) 2019 оны 11 сарын 27

Эмнэлгийн ажилтан бэлтгэдэг 11 сургууль бна гэсэн. Яг үнэндээ АУШИС аас бусад сургуульд хэцүү сул хүүхдүүд орж тэр сургуулиуд нь хмчээллэх арга зүй сургалтын бааз үнэхээр муу бдаг. Төгсөгчид нь ч бас л хэцүү эмч нэртэнгүүд ирдэг. Хүний амь нас хариуцсан мэргэжлээр дуртай болгон нь явах ёсгүй

5  |  0
itgel(66.181.185.139) 2019 оны 09 сарын 08

amgalan turuh mash sn chadwartai emch nartai uneheer eh huuhdiin tuluu gesen tuhtai tohilog shn sn emneleg bn le

4  |  4
hmmm(122.201.21.91) 2019 оны 09 сарын 06

iim bjiij uursdiiguu ih mundag gej urgumjilnuu bas. deer ued sain bsan bj bnoo. odoo bol muudsanshdee emchiin chadvar.

6  |  0
Зочин(103.26.195.123) 2019 оны 09 сарын 08

Энэ эмнэлэг бол үнэхээр онцгүй эмнэлэг байна лээ. Эмч нар нь харьцааны соёлгүй, ер нь танил тал, мөнгө л хардаг юм шиг санагдсан

9  |  2
Мийгаа(202.126.89.179) 2019 оны 09 сарын 06

Танил тал харна, эмч сувилагч асрагч гээд бүгдийнх нь гарыг хүндрүүлэхгүй бол хэцүү болсон. Үүнийг захын хүн мэднэ. Бидний байгаа байдал нийгэм ийм л байна.

5  |  0
САРАА(202.9.42.73) 2019 оны 09 сарын 06

Яая даа энэ хүн сэтгэлгүй эмч нарыг Хариуцлага гэж түй ч байхгүй эрүүл мэндийн салбарыг бүр хэлэх муу үг олдохоо байлаа Хүний амь нас эмч хүнд хамгийн эрхэм байтал бүр тоож байгаа ч шинжгүй өөр хүмүүст буруугаа үүрүүлэх гээд зүтгэчихнэ Нэг хүүхдийн амиар нэг эмчийн амийг сольж байвал таарна

4  |  4
Top