Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтэй ХОЁР УДАА уулзана

2019 оны 08 сарын 31

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 3-нд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Монголд айлчлах гэж байгаа билээ. В.Путин ирэх замдаа 2-ны өдөр Эрхүү мужид очиж, долоодугаар сард болсон их үерийн хохирлыг хэрхэн барагдуулж байгаа, засварын ажил хэр явж байгааг өөрийн биеэр үзэж, шалгана.

Халх голын ялалтын ойн баяраар В.Путин манай Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг техникийн салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн хурцадмал асуудлын талаар ярилцана. Уулзалтын дараа талууд 11 баримт бичигт гарын үсэг зурна гэж ОХУ-ын Засгийн газраас мэдээллээ.ОХУ-ын Ерөнхийлөгч мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, ёслолын хүлээн авалтад үг хэлэн, Улаанбаатар дахь Жуковын хөшөөнд цэцэг өргөх юм. В.Путинийг ГХ-ийн сайд В.Лавров, Эрчим хүчний сайд А.Новак нар дагалдан явж байна. 

Улаанбаатараас В.Путин Владивосток хотод болох Эдийн засгийн форумд оролцохоор явна. Форумын үеэр тэрээр Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Моди нартай уулзах юм.

Мөн 5-ны өдөр манай Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах хуваарьтай байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
zochin(185.39.141.103) 2019 оны 08 сарын 31

amjilt hvsie. mongol orosiin mairamdal mandtugai ... oros amerik vgvi geer mongol tusgaar togtnoloo aldana ...hyatad iin sanaarhal tod tomruunaar haragddad ... 65 iin amand ni alt chihej baigaach hamaagvi nymdorjiin mehiin yosolson ulugchin munhorgil zereg urvagch ulugchingvvdiin tuslamjtaigaar mongoliig zalgihiig orolddog

0  |  0
Niusak(24.18.244.205) 2019 оны 08 сарын 31

Huvtsza taaruul. Baki tsarailahaa boli. Nusak.

0  |  0
Top