Цахим бүртгэлд тэнцсэн бол дараах БИЧИГ БАРИМТЫГ бүрдүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

Цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-нд эхэлж, өчигдөр (2019.08.22) 23:59 цагт хаагдсан билээ. 

Өнөөдөр (2019.08.23) 10:00 цагаас нийслэлийн бүх цэцэрлэгүүдэд нэгэн зэрэг цахим элсэлтийн арга хэмжээг зохион байгуулж, бүртгэлийн хариуг 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утас руу илгээгээд байна. 

2019 оны наймдугаар сарын 23-ны буюу бүртгэл хаах хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд 31340 хүүхдийг цэцэрлэгийн бүртгэлд бүртгүүлжээ. Тодруулбал,
 

  • Хоёр настай 19764
  • Гурван хүүхэд 4918
  • Дөрвөн настай 3525
  • Таван настай 3133 хүүхэд энэ удаагийн цэцэрлэгийн бүртгэлд хамрагдсан байна. 

Таны хүүхэд цахим элсэлтэнд шалгарсан эсэхийг эндээс харах боломжтой. 

Хэрэв таны бүртгэлтэй утасны дугаарт "Таны хүүхэд тухайн цэцэрлэгт тэнцлээ" гэсэн мессеж ирсэн бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

 

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  2. Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Хүүхдийн 2% цээж зураг

 

Сануулахад, эцэг, эхчүүд одоо наймдугаар сарын 26-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд бүртгэлээ баталгаажуулан, тус тусын цэцэрлэгтэйгээ гэрээгээ байгуулахыг анхааруулж байна.

Нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Жаргалантуул цахим бүртгэлийн талаар "Тэнцсэн тохиолдолд цэцэрлэг дээрээ очиж, заавал баталгаажуулах шаардлагатай. Наймдугаар сарын 27-30-ны хооронд бүх багш нарт сургалт явуулах учраас тэр үеэр багш нар цэцэрлэг дээр ажиллах боломжгүй. Тиймээс үүнээс өмнө баталгаажуулалтаа хийх хэрэгтэй. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дараа дараагийн хүүхдийг оруулах учир заавал баталгаажуулалтаа хийхийг анхааруулъя" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top