Цэцэрлэгийн цахим шалгаруулалтын хариуг мессежээр илгээж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

Нийслэлийн цэцэрлэгүүдийн цахим элсэлтийг өнөөдөр (2019.08.23) зохион байгуулж дууслаа.

Журмын дагуу бүртгэлийн хариуг 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утас руу илгээж эхэлжээ. 

2019 оны наймдугаар сарын 23-ны буюу бүртгэл хаах хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд 31340 хүүхэд бүртгүүлжээ. Тодруулбал, 
 

  • Хоёр настай 19764
  • Гурван хүүхэд 4918
  • Дөрвөн настай 3525
  • Таван настай 3133 хүүхэд энэ удаагийн цэцэрлэгийн бүртгэлд хамрагдсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top