ӨНӨӨДӨР: "Abu robocon-2019 Mongolia" тэмцээний талаар мэдээлнэ

2019 оны 08 сарын 23

09:00 цагт 

  • ҮБХИС-ийн олон улсын хурлын танхимд "Халх голын дайн-80 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээлд "Хоол боловсруулах замын хорт хавдрын менежментийн орчин үеийн чиг хандлага" сэдэвт Япон, Монголын хамтарсан олон улсын XI дэх удаагийн хурал болно. Утас: 99063902, 99842610, 99197782

10:00 цагт

  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгт тус цэцэрлэгийн цахим элсэлттэй нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын гарга О.Чинзориг болон бусад холбогдох албаныхан газар дээр нь танилцана. 

11:40 цагт 

  • Цамбагаравын хойно Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болно. Утас: 99010499

12:00 цагт 

  • "Холидэй Инн" зочил буудлын хурлын танхимд "ABU Robocon-2019 Mongolia" олон улсын роботын тэмцээний талаар мэдээлнэ. Утас: 70127055

14:00 цагт 

  • МҮХАҮТ-ын хурлын танхимд Монгол дахь Солонгос ТББ-уудын Холбооноос санаачлан зохион байгуулж буй "Иргэний нийгмийн онол арга зүй" олон улсын туршлага солилцох семинар болно. Утас: 70144177

17:00 цагт

  • "Чингис" зочид буудалд төрөлхийн сонсголгүй хүүхдэд болон олдмол сонсголгүй болсон том хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс заслыг манай улс хийж эхэлсний 10 жилийн ой болно. Утас: 90090009, 90087711, 90077799

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top