ОХУ-ын Засгийн газар жагсаалтай холбоотой бичлэгээ устгахыг Google-с шаарджээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

ОХУ-ын ард иргэд Москва хотын Думын сонгуульд сөрөг хүчнийхнийг оролцуулахгүй байх шийдвэрийг эсэргүүцэн 60 гаруй мянган хүн Москва хотноо жагссан юм. Харин ОХУ-ын Засгийн газар жагсаалтай холбоотой, ялангуяа жагсагчдыг баривчилж буй бүх дүрс бичлэгийг устгахыг Google компаниас шаарджээ. Түүнчлэн цагдаагийн газар, жагсаал болж буй гудамж,талбайд иргэд гар утаснаасаа шууд дамжуулсан дүрс бичлэгийг ч зохицуулах ёстой гэж сануулсан байна.

ОХУ-ын дотоодод үйл ажиллагаа явуулдаг Одноклассники, ВиКонтакте зэрэг олон нийтийн цахим хуудсанд бичлэг тавигдахгүй байгаа ч олон улсад жагсаалын тухай сөрөг мэдээлэл цацаж байгаа тул Google, Instagram зэрэг олон нийтийн цахим хуудаснууд бичлэгээ устгах ёстой гэж улс төрчид үзэж буй ажээ. Өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 10-ны өдөр болсон жагсаалын үеэр нэмж 150 гаруй хүнийг баривчилсан юм. Сүүлийн хоёр долоо хоногт болсон жагсаалын улмаас нийт 350 гаруй хүн баривчлагдан, саатуулагдаад байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.223) 2019 оны 08 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top