Энэтхэгийн Гадаад харилцааны сайд асан Сушма Свараж нас баржээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07

Энэтхэгийн хамгийн нөлөө бүхий улстөрч, Гадаад харилцааны сайд асан Сушма Свараж зүрхний шигдээсээр 67 насандаа нас нөгчжээ.

Тэрээр Нарендра Моди Ерөнхий сайд болсны эхний бүрэн эрхийн хүрээнд Засгийн газарт нь багтан ажиллаж байсан юм. Сушма Сваражийн бие 2016 оноос барагтай байсан бөгөөд бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарт орж байсан билээ.

Сушма Свараж нь 1952 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Энэтхэгийн Пунжаб хотод төрсөн юм. Тэрээр Панжабын их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж байсан юм. Бхаратия Жаната намыг үүсгэн байгуулалцсан гишүүдийн нэг гэж тооцогддог. Энэтхэгийн Засгийн газарт таван удаа багтаж байсан туршлагатай улстөрч юм. Тэрээр Гадаад харилцааны сайдын хувиар өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан юм.Түүнийг төрөлх хотод нь нутаглуулахаар болсон бөгөөд Энэтхэг улсын Засгийн газар гашуудал зарлаж, салах ёс гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top