“Петро Матад” өрөмдлөг хийх хугацаагаа хойшлуулжээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро Матад” компани Матадын талд бүртгэлтэй хайгуулын XX талбайд хийх өрөмдлөгөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь хайгуулын талбайн зөвшөөрлийг сунгах асуудлаас болж ийнхүү өрөмдлөгийн хугацааг хойшлуулсан байна. Тус компани “Гөрөөс 1”, “Улаан буга 1”, “Дэглий 1” гэсэн гурван хайгуулын талбайн сонгосон байршилд өрөмдлөг хийхээр төлөвлөж байсан юм.

Төлөвлөсөн өрөмдлөгийн ажлаар тус талбайн нөөц, геологийн нөхцөл байдал зэрэг нь тодорхой болж цаашдын үйл ажиллагаа, компанийн үнэлгээнд ч эерэг нөлөө үзүүлэхээр байсан юм. Өнгөрсөн хугацаанд өрөмдлөг хийх талбайн барилгын ажлыг эхлүүлж бэлдээд байжээ. Өрөмдлөгийг Монголын талаас “DQE International” компани, “Датон” газрын тосны инженерийн компанитай хамтран гүйцэтгэхээр шалгараад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top