Нео-нацист үзэл гаргасан Германы хөлбөмбөгч багаасаа хөөгдлөө

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07

Германы хөлбөмбөгийн гуравдугаар лигт тоглодог Шемнитцер клубийн ахлагч Даниел Фран тоглолтын үеэр нео нацист ёсолгоо хийж, өрсөлдөгч багийнхныгаа хэл амаар доромжилсон тул багаасаа хөөгджээ. Хэдийгээр багийн удирдлагууд Германы хөлбөмбөгийн холбооны шийдвэрийг хүлээж болох байсан ч ийнхүү багаасаа хасах шийдвэр гаргасан байна.

Шийтгэл хүлээсэн Даниел Фран 2016 онд Шемнитцер клубийн тоглогч болж улмаар өнгөрсөн жил багийн ахлагч болсон юм. Тэрээр 2010-2015 оны хооронд өдгөө Бундеслигийн шилдэг баг болтлоо дэвшсэн Лайпцик клубийн төлөө хүчин зүтгэж 85 гоол оруулж байжээ. Багаасаа хасагдсан Даниел Франыг Германы хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн 10, гуравдугаар лигийн есөн баг багтаа авахгүй гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
underseg(66.181.161.50) 2019 оны 08 сарын 07

esolgoo ene ter ni uyn ni. bolj l bna sn dee manaixaas xujaa so nar irj bolno mgl .d xuulia barisaa bilee. ye yeiin ES.

0  |  0
Top