ӨНӨӨДӨР: Оффшор бүсэд хадгалсан хөрөнгийн талаар мэдээлнэ

2019 оны 08 сарын 07

09:00 цагт

  • УСУГ-т МХЕГ-аас “Хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн аюулгүй ажиллагааг хангах” сургалт зохион байгуулна. Утас: 91989890

10:30 цагт

  • ХХААХҮЯ-наас өөрийн байрандаа "Монгол Хятадын экспо-2019" үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ. Утас: 88087892

11:00 цагт 

  • “Үндэсний мэдээллийн төв”-д “АТОЗ” ТББ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор бүсэд хадгалсан хөрөнгийн талаар мэдээлнэ.

15:00 цагт

  • ЭМЯ-ны Б танхимд “Ургийн хяналтын мониторыг эх барихын практикт нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлснээр перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ЭХЭМҮТ, Нийслэлийн 3 амаржих газарт тоног, төхөөрөмж гардуулна. Утас: 86885060

17:00 цагт

  • “Централ Тауэр”-ийн "Монин" ресторанд үүрэн телефоны "ЖиМобайл" компани, "Монгол чат" аппликейшныг хөгжүүлэгч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top