ӨНӨӨДӨР: Цэцэрлэгт хүрээлэнгээр бүртгэсэн 32 байршлын талаар мэдээлнэ

2019 оны 08 сарын 05

"Хангарди" ордны III давхарт Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Нийтийн эдэлбэр газар" буюу иргэдийн амарч, зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн 32 байршлын талаар мэдээлнэ. Утас: 88049313

09:00 цагт
 

  • “Гранд хилл” зочид буудалд “Хойт, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн IV үе шатны судалгааны ажлын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99160069
     
  • МУБИС-ийн Г байрны 101 тоотод БНСУ-ын “Дэлхийн иргэний боловсрол судалгааны төв”-тэй хамтран зохион байгуулж буй “Бага боловсролын багш нар”-ын сургалтын нээлт болно. Сургалтанд ЕБС-ийн бага ангийн багш нар хамрагдах бөгөөд сургалт гурван өдөр үргэлжилнэ.Утас: 86061497
     
  • “Новотел” зочид буудалд Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Тооллогын Товчоо хамтран “CSPRO Android Mobile Data Collection” сургалт зохион байгуулна. Утас: 99778498

11:00 цагт

  • Нийслэлийн "Амгалан" амаржих газарт “JCI Монгол” байгууллагаас нярайн шарлалтыг хэмжих багаж, дулаацуулагч ширээ, инкубатор, шарлагын аппарат болон эх, нярайн амралтын өрөөний буйдан, ус цэвэршүүлэгч төхөөрөмж хандивлана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top