Ухаалаг утас таныг илчилнэ

2019 оны 08 сарын 02

Таныг өөрөө мэдээгүй байхад гар утас чинь таны тухай маш олон тооны баримт, материалыг цуглуулсан байдаг. Таны хувийн мэдээлэл, харилцагчдын утасны дугаараас гадна таныг ямар зантай, юу сонирхдог болохыг ухаалаг утас чинь бүгдийг мэддэг гэсэн үг. Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар гар утасны мэдээлэл эзнийхээ зан аашийг бараг 90 хувь “илчилж” өгч байсан байна. Туршилтад оролцсон 50 хүний гар утаснаас хөдөлгөөн шилжилт, хэрэглээний талаарх мэдээллийг нь авч үзэхэд л хэн нь хэн бэ гэдэг нь тодорхой болж байжээ.

Олон нийтэч хүмүүс утсаа нэг их хэрэглэдэггүй, орой үдэш гэртээ байх дуртай байсан бол сэтгэлийн хөдөлгөөн ихтэй эмэгтэйчүүд утсаа гараасаа салгахгүй, ирсэн мэдээлэл болгоныг шалгаж байсан байна. Харин сэтгэлийн хөдөлгөөнтэй эрчүүд эсрэгээр гар утсаа бараг хардаггүй байна. Өнгөц харахад энэ туршилт тодорхой зүйлгүй мэт санагдав ч Австралийн эрдэмтэд судалгаагаа “Танилцах алба”-д ашиглахаас гадна зар сурталчилгааг илүү үр дүнтэй болгох, зохист хэрэглэгчид хүргэхэд  хэрэглэх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top