Үлэг гүрвэлийн музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Үлэг гүрвэлийн музейд “Эрт төрмөлийн эрин” танхим өчигдөр /2019.07.31/ нээлтээ хийлээ.

Тус танхимыг тохижуулах ажлыг зургаан сарын турш хийсэн ба 40 гаруй сая төгрөгөөр бүтжээ. “Эрт төрмөлийн эрин” танхимд геологийн хөгжлийн эрин, галавуудад амьдарч байсан эртний амьтан, ургамал, тэдгээрийн үүсэл, хөгжлийг харуулсан баримал, зураг, чулуужсан олдворуудыг дэлгэн үзүүлсэн байв.

Гэвч Үлэг гүрвэлийн музейг өнөөдрөөс эхлэн татан буулгах тухай тогтоол 2019 оны долоодугаар сарын 3-нд гарчээ. Учир нь Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр болсон байна.

Энэ талаар Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н. Жавзмаа,“Өнөөдөр нээж байгаа танхим Үлэг гүрвэлийн музейн тав дахь танхим. Бид 2020 гэхэд дахин гурван танхимыг нээж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан. Харин үлэг гүрвэлийн музейг татан буулгах тогтоол долоодугаар сарын 3-нд гарсан юм байна. Гэтэл долоодугаар сарын 30-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас надад тогтоолын талаар танилцуулсан. Өнөөдрийн хувьд тус тогтоолтой холбоотойгоор музейн бүтцийн асуудал яригдаж байгаа гэж бодож байна. Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор чухам ямар ажил хийгдэх талаар мэдээлэл надад одоогоор алга. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Үлэг гүрвэлийн музей 2013 оноос хойш хагас тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд гэхэд 20 сая төгрөгийн орлоготой ажилласан ба өдөрт 250-300 хүүхэд, 100 гаруй жуулчин зорин ирдэг талаар музейнхэн ярилаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ghh(122.201.24.209) 2019 оны 08 сарын 01

sain bn. 1 ѳрѳѳнд бдаг хогийн нэр тѳдий газар бсын болж

0  |  0
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top