“Богдхан уулын трейл 2019” арга хэмжээг зохион байгууллаа

2019 оны 07 сарын 31

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран энэ сарын 28-ны өдөр Богдхан ууланд “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг 64, 21, 10 км-ийн зайд зохион байгууллаа. Олон улсын трейл раннинг холбоо /ITRA/ болон “Азийн трейл мастер” холбоонуудын гишүүн болох уг тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ITRA-гийн гурван оноо авч, дэлхийн хамгийн том ультра трейл уралдаан болох “Ultra trail Mont blank”-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Энэ удаагийн тэмцээн нь Хөшигтийн хөндийгөөс Манзуширийн хийд, Цэцээ гүн, Зайсан толгой чиглэлд зохион байгуулагдсан бөгөөд гадаадын 10 гаруй орны 70 гаруй, дотоодын 80 гаруй тамирчид насанд хүрэгчид, ахмад, өсвөр үе гэсэн гурван насны ангилалд өрсөлдлөө. Энэ жилээс тус тэмцээн нь олон улсын онооны зэрэглэлэтэй тэмцээн болсноор өнгөрсөн оныхтой харьцуулахад гадаадаас ирсэн тамирчдын тоо цаашид өсөх хандлагатай байна.

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top